![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f5/Howlsnow.jpg/640px-Howlsnow.jpg&w=640&q=50)
Саарал чоно
From Wikipedia, the free encyclopedia
Саарал чоно (Латин: Canis lupus) эсвэл чоно (о.т. чонос) гэж шууд ойлгогдох нь — Чонынхон овгийн зэрлэг зүйлүүд дундаа хамгийн том биетэй зүйл. 300 мянга орчим жилийн өмнө Хожуу Плейстоценийн үед үүсч, мөстлөгийн үеийг давсан.[1] ДНХ-ийн дараалал болон генетикийн шилжилтийн судалгаанаас үзэхэд саарал чоно гэрийн нохойтой (Canis lupus familiaris) гарал нэгтэй болох нь тогтоогджээ. Энэ дүгнэлтийн зарим хэсэг эргэлзээтэй байгаа боловч ерөнхийдөө батлагдаад байгаа юм. Саарал чонын нэлээн олон дэд зүйл тогтоогдсон боловч, яг хэдэн дэд зүйл байгаа нь мөн л маргаантай байгаа ажээ. Саарал чоно экосистемдээ дээд түвшний мах идэштний байр суурь эзэлдэг. Чонынхон овгийн орчиндоо илүү дасан зохицомтгой зүйлүүдтэй адил биш ч, ой мод, цөл, уул, тундр, тайга, хээр, тэр байтугай хотожсон бүс нутагт хүртэл тархдаг.[2]
Саарал чоно Оршин байсан хугацаа: Плейстоценийн үеэс одоо хүртэл | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Саарал чоно ульж буй зураг | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
C. lupus Карл Линней, 1758 | ||||||||||||||||
![]() Саарал чонын тархалтын зураг. Улаан нь өмнө нь амьдарч байсан нутаг. Ногоон нь одоо амьдарч байгаа бүс нутаг. | ||||||||||||||||
Нэгэнтээ Еврази, Хойд Америкийн ихээхэн хэсэгт элбэг тархацтай байсан саарал чоно өдгөө хотжилт болон хүний нутаг тэлж буй түрэлтээс болж энд тэнд устсаар хуучин эзэлж байсан нутаг дэвсгэрийнхээ тун өчүүхэн хэсэгт амьдардаг болжээ. Гэсэн ч саарал чонын нийт тоо толгойг харгалзан үзсэний үндсэн дээр Олон улсын байгаль хамгаалах холбооноос устах аюулгүй гэж үзсэн. Одоо чоно зарим нутаг оронд хамгаалагдсан бол зарим нутагт спорт агнуурын амьтанд тооцогдсоор байгаагийн зэрэгцээ, малын дайсан хэмээн агнах явдал бий.