![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f8/RioLogo.svg/langmn-640px-RioLogo.svg.png&w=640&q=50)
Рио Тинто групп
From Wikipedia, the free encyclopedia
Рио Тинто групп (англи.- Rio Tinto Group ) нь төмрийн хүдэр, зэс, алмаз, алт, уран олборлодог Англи-Австралийн үндэстэн дамнасан, дэлхийн хоёр дахь том металл, уул уурхайн корпораци бөгөөд "BHP"-ийн дараа ордог. Тус компани нь 1873 онд үндэстэн дамнасан хөрөнгө оруулагчдын консорциум Испанийн засгийн газраас Испанийн Андалусиа мужийн Хуэлва дахь Рио Тинто голын эрэг дахь уурхайн цогцолборыг худалдаж авснаар анх байгуулагдсан түүхтэй. Тэр цагаас хойш тус компани нь хөнгөн цагаан, төмрийн хүдэр, зэс, уран, алмаз зэрэг олон түүхий эдийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд орохын тулд олон тооны нэгдэл, худалдан авалтын үр дүнд өргөжин тэлж ирсэн байна.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f8/RioLogo.svg/320px-RioLogo.svg.png)
Ту групп нь уурхай, хайлуулах, боловсруулах үйлдвэр, борлуулалтын төв, өгөгдлийн удирдлагын төв, судалгаа хөгжлийн лаборатори, хиймэл оюун ухааны төв ажиллуулах зэргээр дэлхийн 35 улсад үйл ажиллагаа явуулж байна.
2011 оны 12-р сарын 13-нд бие даасан арбитр Айвенхоу Майнз (одоо Туркойз Хилл Ресурс гэгддэг) компанийн 49 хувийг эзэмшиж байсан Рио Тинтогийн 16 тэрбум долларын өртөгтэй Канадын группын "хорт Боб" хочтой Роберт Фрийдландыг захирлын албан тушаалаас нь буулгаж өөрсдийн хүмүүсээ томилсон юм. Дэлхийд алдартай зэсийн томоохон ордуудын нэг болох Оюутолгойг Айвенхоу Монголд олборлосон. 2012 оны нэгдүгээр сарын 28-нд Рио Тинто Айвенхоу Майнзыг хяналтандаа авч, удирдлагыг нь огцруулсан.
Тус группийн хөрөнгийн 43 хувь АНУ, Канадад төвлөрдөг бөгөөд 33 хувь нь Австралид, үлдсэн нь Африк, Индонези, Өмнөд Америк болон Европын улсад байршдаг юм байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус группийн салбаруудад 55 мянга гаруй ажилтан ажиллаж буй.
Өдгөө тус компанийн төв Лондон хотод байдаг ч менежментийн гол төв нь Австралийн Мельбурн хотод байдаг ажээ.
Өнөөгийн байдлаар Доминик Бартон тус гуппыг тэргүүлж байна.