![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6f/Nwfz.svg/langmn-640px-Nwfz.svg.png&w=640&q=50)
Раротонгын гэрээ
From Wikipedia, the free encyclopedia
Раротонгын гэрээ (Англи: Treaty of Rarotonga) нь Өмнөд Номхон далайд цөмийн зэвсэггүй бүсийг бий болгосон Өмнөд Номхон далайн цөмийн зэвсэггүй бүсийн гэрээ (Англи: South Pacific Nuclear Free Zone Treaty)-ний нийтэд түгсэн нэр юм. Тус гэрээ ёсоор бүсийн хил дотор цөмийн зэвсгийг хэрэглэх, турших, байршуулахыг хоригложээ[1][2][3].
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6f/Nwfz.svg/640px-Nwfz.svg.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7a/Rarotonga_Participation.svg/640px-Rarotonga_Participation.svg.png)
Уг гэрээг өмнөд Номхон далайн Австрали, Баруун Самоа, Вануату, Кирибати, Күүкийн арлууд, Науру, Ниуэ, Папуа Шинэ Гвиней, Соломоны арлууд, Тонга, Тувалу, Фижи, Шинэ Зеланд улсууд Раротонга арал дээр (Күүкийн арлуудын нийслэл байдаг) 1985 оны 8 сарын 6-нд байгуулж, хожим тус бүрдээ соёрхон баталсан ажээ.
Микронезийн Холбооны Улс, Маршаллын арлууд болон Палау улсууд гэрээнд нэгдэн ороогүй байгаа ч ирээдүйд уг гэрээнд нэгдэн орох эрхтэй юм[4].