Процессор
From Wikipedia, the free encyclopedia
Процессор (CPU буюу Central Processing Unit үгний товчлол) бөгөөд компьютерын хамгийн чухал хэсэг гэж хэлж болно. Заримдаа зүгээр процессор ч гэж нэрлэгддэг CPU нь компьютерын програмыг ажиллуулагч логик машин гэж тодорхойлогддог. Ерөнхийдөө CPU-н дизайн болон гүйцэтгэл нь асар хурдацтай өөрчлөгдөж байдаг ч мэдээж үндсэн үйл ажиллагаа хэвээрээ байдаг нь тодорхой юм. Аливаа компьютерыг худалдан авахад CPU үзүүлэлт тэр дундаа түүний хурд их чухал байдаг. Магадгүй та 2.4Ghz эсвэл 3Ghz байдаг гэх мэт хэлэх байх. Компьютер доторх эх хавтан дээр байрлах хамгийн том хэсгийг CPU гэж ойлгож болно. Хэрв та компьютерын дотроос шинэ CPU худалдан авсан бол энэ нь дулаан шингээгч болон сэнсээр хучигдсан ирдэг. CPU-н сэнс болон дулаан шингээгч их чухал. Эдэнгүйгээр CPU-н хэт халснаас болж шатаж эвдрэх бүрэн боломжтой. Хэрэв CPU-н сэнсийг солих гэж байгаа бол их анхааралтай байх нь зайлшгүй юм.