From Wikipedia, the free encyclopedia
Прохоровкийн тулалдаан нь Дэлхийн хоёрдугаар дайны Курскийн тулалдааны үед болсон танкийн тулалдааны нэр юм. Энэ тулалдаанаар Нацист Германы давших "Цидатель" ажиллагааны үе шат төгсгөл болсон гэж үздэг бөгөөд зөвлөлт-германы талуудаас хамгийн олон танк оролцсон байна.
Эрих фон Манштайны ерөнхий удирдлагаар Готын бүлэг Прохоровк хүртэл 30-35 км давшин зөвлөлтийн хориглолтын үндсэн 3 шугмыг бараг сэтэлжээ. Хориглолтын байдал хүнд болсон тул генерал Иван Коневын Талын фронтын ангиудыг нөөцөөс энэ хэсэгт сөрөг довтолгоонд оруулсан боловч германы давшилтыг бүрэн зогсоож чадахгүй байв. Зөвхөн нэг жишээ татахад Генерал Катуковын гвардын танкийн 1-р армийн А.Бурдын командалсан Тацины нэрэмжит танкийн корпус нэг өдрийн тулалдаанд танкынхаа 65 хувийг алдаж хүнд хохирол хүлээжээ.
Цүлхэнгийн өмнөд хэсэгт байдлыг засахын тулд Зөвлөлтийн тал Дээд ерөнхий командлалын нөөцөөс 800 танктай генерал Ротмистровын командалсан гвардын танкийн 5-р армийг энэ чиглэлт татан сөрөг давшилт хийх шийдвэр гаргажээ. Ольховаткийн чиглэлд хийсэн германы давшилт Талын фронтын хүчтэй тулгаран саарсан тул Эрих фон Манштайн хүчээ дахин бүлэглэж Прохоровкийн чиглэлд танкийн хүчтэй цохилт өгөхөөр шийдвэрлэсэн байна. Ийнхүү 1943 оны 7 сарын 12-ны өдөр дэлхийн дайнуудын түүхэнд хамгийн томхонд орох танкийн тулалдаан болсон байна. Хоёр талаас нийтдээ 1200 орчим танк, дайрагч их буу, өөрөө явагч их буу энэ тулалдаанд орсон гэж үздэг. Зөвлөлтийн талаас 600 орчим танк бүхий 3 корпустай гвардын танкийн 5-р арми 7 сарын 12-ны өглөө давшилтанд ороход өмнөөс нь германы «Адольф Гитлер», «Рейх», «Лейбштандарт» гэсэн танкийн 3 дивиз бүхий СС-ийн 2-р танкийн корпус ба 17-р танкийн дивизийн давшилт эхлэхтэй давхацсан байна. Зөвлөлтийн тал германы талыг 700-аас доошгүй танк, дайрагч их буу энэ дайралтанд оруулсан гэж үздэг боловч дайны дараах германы генералуудын дурсамжид СС-ийн танкийн 2-р корпусын «Адольф Гитлер», «Рейх» дивизийн 239 танк, 58 дайралтын их буу оролцсон гэж бичсэн байдаг.
Харилцан довтолгоонд орж тулгарсан танкууд бие биеэ тулган буудаж, шатсан танкийн багийхан танкуудын дундах зайд гардан тулалдаж эхэлсэн байна.
Довтолгоог эхэлж харсан германы танкуудын галын доор зөвлөлтийн танкууд байрлалаа эзэлсэн нь хүнд хохирол хүлээх нэг шалтгаан болжээ. Тулалдааны явцад зөвлөлтийн тал тулалдаанд орсон 2 корпусын 70 хувь буюу 400 гаруй танкаа алдаж, бага, дунд шатны командын бүрэлдхүүндээ хүнд хохирол амссан бөгөөд германы талын хохиролыг 300-400 танк гэж үздэг байна. Харин германчууд өөрийн хохиролыг 80 танк, дайралтын их буу гэдэг.
Зөвлөлтийн нөөц танкийн армитай тулгарсан Готын бүлэг цаашид давшиж чадаагүй бөгөөд дараагийн 3 өдөр дахин давших оролдлого хийсэн боловч амжилтгүй болжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.