![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/24/Gate_to_Prambanan_complex.jpg/640px-Gate_to_Prambanan_complex.jpg&w=640&q=50)
Прамбанан
From Wikipedia, the free encyclopedia
Прамбанан цогцолбор сүм нь Индонезийн Жава арлын төвд хэсэгт Жогжакартаас 18 км зүүн зүгт орших Хинду шашны аварга том сүмийн цогцолбор юм. Зүүн өмнөд Азид орших Хинду сүмийн уран барилгын тэгээр хийгдсэн шовх оройтой бөгөөд хамгийн том сүм нь 47 м өндөртэй. МЭ 680 оны орчим буюу Маратам улсын хаан Ракай Пикатан эсвэл Санжаяа улсын хаан Балитунг Маха Самбугийн засаглалын үед байгуулагджээ. Уг гайхамшигт сүм баригдснаасаа хойш нэг их удалгүй орхигдон эзгүйрч, эвдрэл элэгдэлд оржээ. 1918 онд уг барилгын сэргээн засварлалтын ажил эхэлж, 1953 онд гол сүмийг бүрэн засварласан байна.
Quick Facts Прамбанан цогцолбор сүм*, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв ...
Прамбанан цогцолбор сүм* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
![]() | |
Өмнөд хаалганы зүгээс харвал | |
Улс | ![]() |
Төрөл | соёлын |
Шалгуур | i, iv |
Дугаар | 642 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1991 (15-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Close