![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f0/Bundeswehrmuseum_Dresden_49.jpg/640px-Bundeswehrmuseum_Dresden_49.jpg&w=640&q=50)
По-2
From Wikipedia, the free encyclopedia
По-2 буюу У-2 нь Зөвлөлтийн нисэх онгоцны зохион бүтээгч Николай Николаевич Поликарповын 1928 онд М-11 хөдөлгүүрт тохируулан 2 хүний, давхар далавчтайгаар зохион бүтээсэн олон зориулалтын онгоц юм. По-2 онгоц 4000 м хүртэл өндөрөөр 120-156 км/цагийн хурдтайгаар 250 км хүртэл алсад нисэх чадвартай. Үүнийг нисгэгч М.Громов 1928 оны 1-р сард анх шалган нисч, улмаар 1928 онд олноор нь үйлдвэрлэж эхэлжээ. Цэрэг болон иргэний зориулалтын аль алинд нь нисээгүй газар, хийгээгүй ажил үгүй тул энэхүү онгоцыг Домогт У-2 нисэх онгоц гэж нэрлэх болжээ.
Quick Facts Эрдэнэшишхэн), Үүрэг/төрөл ...
По-2 "Кукурузник" (Эрдэнэшишхэн) | |
---|---|
Германы Дрезден хот дахь музейд байх По-2 | |
Үүрэг/төрөл | олон зориулалтын онгоц |
Үйлдвэрлэгч | Поликарпов |
Анхны нислэг | 1927 оны 6 сарын 24[1] |
Танилцуулагдсан | 1929 |
Гол хэрэглэгчид | Зөвлөлтийн Нисэх Хүчин Аэрофлот ДОСААФ |
Үйлдвэрлэгдсэн | 1928-1952 |
Үйлдвэрлэсэн тоо | 20–30,000 |
Хувилбарууд | ЦСС-13 |
Close