Пол Скоулз
Английн хөлбөмбөгчин / From Wikipedia, the free encyclopedia
Пол Аарон Скоулз (Англи: Paul Aaron Scholes, 1974 оны арваннэгдүгээр сарын 16-нд төрсөн) нь Английн хөлбөмбөгчин бөгөөд Манчестер Юнайтед багт хагас хамгаалагчаар тоглодог.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Пол Скоулз[1] | ||
Өндөр | 1.71 м[2][3][4] | ||
Байрлал | Хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Манчестер Юнайтед | ||
Дугаар | 18 | ||
Өсвөрийн баг | |||
1991–1994 | Манчестер Юнайтед | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1994– | Манчестер Юнайтед | 457 | (102) |
Шигшээ баг | |||
1997–2004 | Англи | 66 | (14) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 22:28, 2010 оны 11 сарын 10 (UTC). † Гараа (Гоол). |
Улаан чөтгөрүүдийн эгнээнээс хөдлөөгүй багийн хүн Скоулз «Солфорд» хотод төрж өсөн, Лангли рүү шилжин сургуульд суралцах үедээ крикет болон хөлбөмбөгийн спортыг сонирхож эхэлжээ. Тэр 14 настайдаа Манчестер Юнайтед багт бэлтгэл хүч болон элссэн бөгөөд 1994-95 оны улирлаар Юнайтедийн лигийн 17 гараанд гарсан юм. 1998-99 оны улирал Манчестер Юнайтедийн түлхүүр тоглогч болохоо харуулан Триблидэж байлаа. Скоулз түүнээс хойш Премьер лигт есөн удаа, УЕФА Аваргуудын Лигт хоёр удаа тус тус аваргын медалийг зүүсэн байна.
Скоулз Английн шигшээ багийг төлөөлөн 1997-2004 оны хооронд тоглохдоо 1998 болон 2002 оны ДАШТ, 2000 болон 2004 оны ЕАШТ-үүдэд оролцсон байна. Мөн тэрээр энэ хүртэлх хугацаанд тоглохдоо нийт 100 шар хуудсаар торгуулж, долоон удаа талбайгаас улаан хуудсаар хөөгдөж байсан байх юм.
Скоулзын Юнайтедэд тоглосон тоо 600 хол давсан бөгөөд уг үзүүлэлтээрээ багийн түүхэн 4 дэх амжилтаар бүртгэгджээ. 2010-11 оны улиралын төгсгөлд зодог тайлахаа 2010 оны зургаадугаар сард мэдэгдсэн ч гэлээ энэ баттай шийдвэр нь биш бололтой.[5]