From Wikipedia, the free encyclopedia
Познанийн Үндэсний мүзей (польш. Muzeum Narodowe w Poznaniu) — Польшийн Познань хотод оршдог улсын бүртгэлтэй урлагийн томоохон үндэсний мүзей.
1857 онд Познаний Их Гүнт улсад эртний Польш, слав мүзей нэртэйгээр байгуулагдсан. Орчин үеийн мүзейд Уран зураг, уран баримлын галерей, Хэрэглээний урлагийн мүзей, Познань хотын түүхийн музей, Хөгжмийн зэмсгийн музей, Их Польшийн цэргийн музей, Угсаатны зүйн музей багтдаг. Нэмж дурдахад Познань хотын мүзейн бүрэлдэхүүнд Смиелов дахь Адам Мицкевичийн музей, Голухув дахь шилтгээн ордог байна.
1870-аад онд Северин Мелжински-гийн (польш. Seweryn Mielżyński) цуглуулгын өвийг нэмсэн. Цуглуулга хийж байхдаа С.Миелжински 1870 онд Эдвард Раставецки-гийн цуглуулгыг олж авсан бөгөөд жилийн дараа Миелжински-гийн цуглуулгыг мүзейд хандивлав. С.Миелжински худалдаж авсан газар дээр тус нийгэмлэгийн шинэ төв байр - 1882 онд албан ёсоор нээгдсэн Познань дахь анхны музейг барьжээ. Түүний цуглуулгууд нь тэнд үзэсгэлэнд тавигдсан байна. 1881 онд Познань Шинжлэх ухааны анд нөхдийн нийгэмлэг үүнийг Миелжинскийн нэрэмжит болгосон байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.