Орда хан
From Wikipedia, the free encyclopedia
Орд буюу Орда бол Зүчийн ахмад хүү юм. Түүний эх нь Хонгирадын Сартаг хатан байжээ. Тэрээр Бат ханы аян дайнд оролцож байсан бөгөөд Легницийн тулалдаанд оролцож байсан бололтой байдаг. Орд Цагаан ордны улсыг байгуулж, эзэн суусан бөгөөд түүний удам олон жилийн турш Цагаан ордны улсыг захирч байв. Цагаан ордны улс нь Алтан ордны улсын муж улс байсан бөгөөд одоогийн баруун Сибирь, Казахстан улсын зарим хэсэгт оршин тогтнож байжээ.