Опел Астра
From Wikipedia, the free encyclopedia
Жижиг дунд ангилалд орох Опел Астра (лат. одод гэсэн үг) нь автомашин үйлдвэрлэгч Опел ХК-ийн хамгийн ихээр үйлдвэрлэсэн автомашин юм. Астра нь Опел Кадеттийн залгамж үе бөгөөд анхны Опел Кадеттийг 1936 оны сүүлээс 1940 оны дунд хүртэл үйлдвэрлэсэн байна. Ингээд нэлээд хугацаанд Кадеттийн үйлдвэрлэлийг зогсоосон байснаа 1962 оноос эхлэн Кадетт А гэсэн нэртэйгээр түүний үйлдвэрлэлийг буцаан сэргээв. Нэрийн өөрчлөлтийг 1991 онд Кадетт E-ээс Астра F болгожээ.
Quick Facts Опел Астра ...
Опел Астра | |
---|---|
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1991 оноос хойш |
Ангилал: | Жижиг дунд ангилал |
Их биеийн хувилбарууд: | Кабриолет, комби, комбилимузин, купье, лимузин |
Өмнөх загвар: | Oпел Кадетт |
Дараах загвар: | байхгүй |
Close
Астра K нь 2015 оноос хойш зах зээлд гарсан бөгөөд энэ загварын цувралын 11 дэх үе юм.