![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bc/Shilka.png/640px-Shilka.png&w=640&q=50)
Онон гол
From Wikipedia, the free encyclopedia
Онон гол нь Монгол улсын Хэнтийн нуруунаас эх авдаг, Хар мөрний эхний нэгэн гол цутгал юм. Ус цуглуулах талбай нь 94,010 км².
Онон гол | |
---|---|
![]() Хэнтий аймагт | |
![]() | |
Эх | Хэнтийн нуруу |
Адаг | Шилка гол → Амар мөрөн |
Усаа цуглуулдаг орнууд | Монгол Улс![]() |
Байршил | ![]() ![]() |
Урт | 818 км |
Урсац | 191 м³/с |
Ус цуглуулах талбай | 94,010 км² |
Голын систем | Амар мөрөн |
Зүүн хойд зүгийг чиглэн Монголын нутгаар 298 км зам туулж, Оросын Холбооны Улсын хилийг давж, Сибирийн Өвөр Байгалын хязгаарын нутгаар дайрна. 445 км Монголын нутгаар урсах бөгөөд нийт 818 км урсаад, Ингода голтой нийлж Шилка голыг үүсгэнэ.
Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хаан Онон голын Дэлүүн Болдогт төрсөн гэгддэг бөгөөд 1206 онд түүнийг их хаанд өргөмжлөх Их Хуралдай ч бас Онон голын хөвөөнд болжээ.
Онон голын ус нь 10 сарын сүүлээс зайртаж 11 сарын 2-р хагаст хадаалж, 150-170 хоног мөсөөр хучигдана. Мөсний дундаж зузаан 1.2-1.5 м хүрнэ. Урсгал хурдтай уулын гол учраас намрын зайр харьцангуй олон хоног (14-25) үргэлжилнэ. 4 сар гарч дулаарангуут голын мөс гэсч цөн түрэвч уулын цас хайлж хаврын үер буух тул төдий л удаан үргэлжлэхгүй цэлмэнэ.
Онон-Шилка-Хар мөрөн нь уртаараа (818км + 560км + 2874км) дэлхийд эхний 10-т ордог.
Онон гол нь уулын гол тул уналт ихтэй, урсгал хурдтай байдаг. Зарим газраа урсгалын хурд 1.5-2.0 м/с хүрэх боловч Балжийн бэлчирээс доош 1.0 м/с орчим болж буурна.
Онон голын томоохон цутгал Агац, Балж, Эг, Барх, Жаргалант голууд нь эгц налуу хажуу бүхий уулархаг газраар урсдаг.
Газрын доорх усны нөөц нь хур тундасны нэвчилт, улиралын болон олон жилийн цэвдэг, гадаргын усны тэжээгдлээс бүрэлддэг.
Онон голын сав газар нь уулын карбонатгүй сул хөгжилтэй хүрэн хөрс, голын татмын хар хүрэн, хүрэн хөрс зонхилон тархсан байна. Иймд усалгаатай тариаланд давсжих үзэгдэл харьцангуй бага байх бөгөөд зарим газраар гөлтгөний агууламжтай байгаа нь хөрсийг саармагжуулах сайн нөлөөтэй. Онон голын сав газарт 425 га газар тодорхой хэмжээгээр давсжиж, намагжсан байна.
Онон голын сав газрын хөрс нь ихэвчлэн хөнгөн шавранцар механик бүрэлдэхүүнтэй, нягт биш байгаа нь газар тариаланд хөрсийг боловсруулахад зүтгэх хүчийг багасгаж эерэгээр нөлөөлөх боловч жижиг хайрга, чулуулгийн агууламж ихтэй учир ус барих чадвар муу байх талтай. Газар зүйн хувьд гүний ус хуримтлуулдаг гол тогтоц нь голын хөндий, уулзвар бэлчир, адаг орчмын садаргууд, голын хөндий дахь өргөссөн
хотгор юм. Тэдгээрийн дотор Батширээт сумын баруун хойно орших Арангатын хөндий, Онон, Хурх голын бэлчир, Хүрхрээ нуур, Их болон Бага цагаан нууруудын хоорондох хөндий, Балж,
Галттай, Тэнгэлэгийн голын бэлчир хөндийнүүд ордог. Хотгор, хөндий, тал, хоолойн үнэмлэхүй өндөр 850-1200 м хооронд буюу ерөнхийдөө суусан шинжтэй.
Хөмөл голоор ОХУ-аас усны бохирдолт орж ирж Онон голын усны чанарт муугаар нөлөөлж байгаа.