From Wikipedia, the free encyclopedia
Онгон нь Сүхбаатар аймгийн сум юм. Жаахан шарга уртын дууны нутаг тус сумын төв нь Хавирга. 3.8 мянган хүн ам, 153.8 мянган толгой малтай.
1925 онд Дарьгангын хошууг 4 хэлтэс 18 сумтайгаар шинэчлэн зохион байгуулахад Эрдэнэ-Өлзийт, Ганжуур булаг, Бадрах гэсэн сумд байгуулагджээ. 1931 онд Бадрах, Ганжуур булаг сумд нэгдэж Элстэй сум болж, 1933 онд Элстэй, Хонгор сум нэгдэж Онгон сум гэж нэрлэгдэх болжээ.
595.3 мянган га газар нутагтай. БНХАУ-тай 63 км газраар хиллэдэг. Нам уулс, цав толгод бүхий тэгш тал гадаргатай. Нутгийн төв хэсгээр Онгон элсний манхан толгод бий. Будрын хад, Шартын хад, Адуун чулуу зэрэг тэгш талаас урган сүндэрлэсэн асга хад, хадан цохио элбэг тохиолдоно. Хөрөгт, Шивээт, Шартын хад, Таван толгойн хүн чулуу, Онгон элсний Хүннүгийн булш зэрэг хөшөө дурсгалтай. Улаанбаатараас 650 км, Баруун-Уртаас 170 км хол зайтай. Хилийн цэргийн хороо байрладаг.
Төмрийн хүдэр, холимог төмөрлөг, химийн ба барилгын түүхий эдийн баялагтай. Гол горхи ховор, шорвог нуур цөөрөм олон. Хужир мараа элбэг. Алаг өвс, жижиг үетэн, хиаг, ерхөг, хялгана, агь, таана зонхилсон говь хээрийн өвс ургамалтай. Хар сүүлт, цагаан зээр, үнэг, чоно, хярс, мануул, туулай элбэг.
Онгон сумаас төрөн гарсан алдартнууд:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.