Олон улсын сурагчдын байгалийн шинжлэх ухааны олимпиад
From Wikipedia, the free encyclopedia
Олон улсын сурагчдын байгалийн шинжлэх ухааны олимпиад, товчоор ОУСБШУО, (Англи: International junior science olympiad, IJSO) нь 16 нас хүрээгүй сурагчидын дунд жил бүр зохиогддог байгалийн шинжлэх ухааны тэмцээн юм. Орон бүрээс оролцох баг нь үндэсний хэмжээнд шалгарсан зургаан сурагч (оролцогч) болон багийн гурван удирдагчаас бүрдэнэ. Мөн ажиглагч дагалдан явах боломжтой. Энэ нь Олон улсын шинжлэх ухааны олимпиадуудын нэгд ордог. Хамгийн анхны ОУСБШУО нь 2004 онд Индонез улсын Жакарта хотод зохиогдож байсан.