![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/77/IOC_Logo.svg/langmn-640px-IOC_Logo.svg.png&w=640&q=50)
Олон Улсын Олимпын Хороо
From Wikipedia, the free encyclopedia
Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) (Франц: Comité international olympique, Англи: International Olympic Committee) нь Швейцарийн Лозанна хотод төвтэй Олимпын наадмын төрөл багтдаг спортын холбоодын эрх барих дээд байгууллага юм. Энэхүү байгууллагыг 1894 оны зургаадугаар сарын 23-нд Францын багш, түүхч мэргэжилтэй Пьер де Кубертен болон Грекийн бизнесмен, зохиолч Деметриус Викелас нар үүсгэн байгуулжээ.
Олон Улсын Олимпын Хороо Comité international olympique (фр.) International Olympic Committee (англ.) (ОУОХ) | |
---|---|
![]() | |
Зорилго: | Олимпын наадмыг зохион явуулах, үйл ажиллагааны хангалтыг хянах |
Удирдлага: | Томас Бах, ерөнхийлөгч |
Байгуулагдсан огноо: | 1894 оны 6 сарын 23 |
Гишүүдийн тоо: | 107 хүн (Мэдээ: 2014 оны хоёрдугаар сар, сайн дурын гишүүдийг оролцуулаагүй) |
Төв байр: | Лозанна, Швейцари |
Цахим хуудас: | www.olympic.org |
МЭӨ 393 - МЭӨ 776 оны хооронд зохион байгуулагдаж байсан олимпын наадмын түүчээ ОУОХ-ны удирдлаган дор 1896 оны дөрөвдүгээр сарын 6-нд Грекийн нийслэл Афин хотноо зохион байгуулагдсан нь орчин үеийн анхны олимпын наадам хэмээн түүхнээ тэмдэглэн үлджээ.
Дэлхийн 203 орон ОУОХ-ны хөдөлгөөнд гишүүн орноор нэгдсэн байдаг ба 134 нэр зүтгэлтэн хүмүүс олимпын хөдөлгөөний бэлгэ тэмдгийн гишүүн алдрыг зүүжээ.