![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/83/Bobsleigh_pictogram.svg/langmn-640px-Bobsleigh_pictogram.svg.png&w=640&q=50)
Олимпын бобслейн тэмцээн
From Wikipedia, the free encyclopedia
Бобслей 1924 онд анх өвлийн олимпод багтсанаас хойш бараг бүх олимпын наадмын хөтөлбөрт багтаж ирсэн юм. Харин 1960 оны олимпын наадмыг зохион байгуулах хороо зардлаа хэмнэхийн тулд бобслейн зам бариагүйгээс олимпын бобслейн тэмцээн тасалдаж байсан түүхтэй. 1928 оны олимпод 5 хүн бүхий багууд, бусад бүх олимпод 4 хүн бүхий багууд өрсөлдөж байсан бөгөөд үүн дээр нэмэгдэн 1932 оноос 2 хүн бүхий багууд өрсөлдөх болж, ингэснээр эрчүүд 2 цогц медалийн төлөө өрсөлддөг юм. Харин эмэгтэй 2 хүн бүхий багийн төрөл 2002 оноос олимпын хөтөлбөрт багтжээ.