Ойн сар
From Wikipedia, the free encyclopedia
Ойн сар (Buteo buteo) нь харцагынхан овгийн махчин шувуу бөгөөд тус овгийн Төв Европ дахь хамгийн элбэг төлөөлөгч юм. Энэ нь дунд зэргийн хэмжээтэй, өдний өнгө нь хар хүрнээс бараг цагаан хүртэл хувилбаруудтай. Түүнийг тойрог маягаар халин нисэх буюу ангуучлахаар шунгах үед нь ихэвчлэн ажиглах боломжтой. Жижиг хөхтөн амьтад идэш тэжээлийнх нь үндсэн хэсгийг бүрдүүлнэ. Амьдрах орчин нь задгай газар байх ба жишээлбэл бэлчээр газар, тариалангийн талбай, үүрээ барьсан ойн захын нуга зэрэг болно. Ойн сарын тархац нутаг нь Исланд ба Скандинавын орнуудын умард хэсгэээс бусад бүх европыг хамардаг. Зүүн зүгт Төв Ази хүртэл нутаглана. Тэд хагас нүүдлийн шувууд. Төв Европ ба Умард Африк, Ойрх Дорнод, Энэтхэгийн нутаг дэвсгэрт өвөлжинө.
Ойн сар | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ойн сар (Buteo buteo) | ||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||
| ||||||||||||
Латин нэр | ||||||||||||
Buteo buteo (Линней, 1758 он) | ||||||||||||
Ойн сарын тархалт:
| ||||||||||||
Дэд зүйл болох харцага сар нь (B. b. vulpinus) гол төлөв Азид өндөглөн, Сахарын өмнөх Африкт өвөлждөг. Ойн сарын тоо толгой одоогоор ховордоогүйд тооцогддог.