Нюрбургринг
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Хаяг: |
|||
Герман Нюрбург, Райнланд-Пфальц, Герман | |||
Замын төрөл: | байнгын уралдааны зам | ||
---|---|---|---|
Эзэмшигч: | Каприкорн (2015 оны нэгдүгээр сарын 1-с хойш) | ||
Архитектор: | Густав Айхлер, Равенсбург | ||
Босгосон өртөг: | 8,1 сая райxсмарк | ||
Барилга эхэлсэн: | 1925 оны 7 сарын 1 | ||
Нээлт: | 1927 оны 6 сарын 18 | ||
Формула 1-д ашиглаж эхэлсэн: |
1951–1976 (Нордшлайфэгийн хамт) 1984 оноос хойш (гранд прикс зам) | ||
Цагийн бүс: | UTC+1 (ТЕЦ) | ||
Нюрбургрингийн нийт зам | |||
энэ хувилбараар 2002 оноос хойш | |||
Замын мэдээлэл | |||
Чухал арга хэмжээ: |
1000 км (1983 он хүртэл); 24 цагийн уралдаан; VLN | ||
Замын урт: | 26 км (16.16 ми) | ||
Өндрийн ялгаа: | 951.44) | ||
Эргэлт: | 87 | ||
Эргэлтийн налуу: | өнөөдөр 2 | ||
Нюрбургринг гранд прикс зам | |||
энэ хувилбараар 2002 оноос хойш | |||
Замын мэдээлэл | |||
Чухал арга хэмжээ: |
Формула-1; ДТМ; GP2; Ф3-Евро цуврал; Супербайк ДА; 1000 км (1984 оноос); АДАК ГТ Мастерс; WEC | ||
Замын урт: | 5.148 км (3.2 ми) | ||
Өндрийн ялгаа: | 180.45) | ||
Эргэлт: | 16 | ||
Дээд амжилт | |||
Замын дээд амжилт: (Автомашин) |
1:29,468 мин (Михаэль Шумахер, Феррари, 2004) | ||
www.nuerburgring.de | |||
Нюрбургринг (германаар Nürburgring, монголоор Нюрбургийн цагираг) нь Нюрбург цайзаар нэрлэгдсэн Райнланд-Пфальцын Арвайлер тойргийн Айфель нуруунд байдаг авто уралдааны зам бөгөөд түүнийг 1927 оны зургаадугаар сарын 18-нд ашиглалтанд авчээ. Нийт 28 км орчим урттай уулын уралдааны зам нь 1982 он хүртэл анх ашиглалтанд авсан хэлбэрээрээ ашиглагдаж байжээ. Нюрбургринг нь дэлхийн хамгийн урт байнгын уралдааны зам юм.
1984 онд тус замын гараа-барианы хэсэг болон өмнөд тойруу нь тухайн үедээ дэлхийн хамгийн орчин үеийн, найдвартай гранд прикс зам болон шинээр засвар хийгджээ.[1] Тухайн үед 4,5 километр урттай ГП-зам нь шууд 20,8 километр урттай Нордшлайфэд (шлайфэ: орч. гогцоо, тойруу, хүрд гэсэн утгатай) холбогдов. Энэ хоёр тусдаа тойруулга зам нь нийлээд 26 километр болох бөгөөд уралдаан бүрт зориулан хэлбэрийг нь өөрчилдөг байна. Жишээлбэл VLN уралдаанд Мюлленбахшлайфэг оруулалгүй (24,433 км), 24 цагийн уралдааны үед Мерседес-Аренаг хасаx (25,378 км) гэх мэт.
Нюрбургринг 2009 төслийн хүрээнд 2007 оноос эхлэн хоёр жилийн хугацаатайгаар уралдааны замын ойролцоо чөлөөт цагаа өнгөрөөх парк, худалдааны төв, уушийн газар, зочид буудал, амралтын тосгон зэргийг бүтээн босгожээ.
2012 онд Нюрбургринг ХХК дампуурлаа мэдэгдсэний дараа 2015 оны 1 сарын 1-нд автомашины эд анги нийлүүлэгч Каприкорн тус замыг худалдан авчээ.[2][3][4] 2014 оны аравдугаар сарын сүүлээс эхлэн оросын тэрбумтан Виктор Харитонин NR Холдингоор дамжуулан Нюрбургрингийн хөрөнгийн гуравны хоёрыг эзэмшиж байна. Үүгээр Виктор Харитонин Каприкорны хувийг өөрийн эзэмшил болгон авав. Үлдсэн гуравны нэг хувь нь Гетспийдэд байсан хэвээрээ юм.[5]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.