![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e3/Coat_types_3.jpg/640px-Coat_types_3.jpg&w=640&q=50)
Нохой
From Wikipedia, the free encyclopedia
Нохой (Монгол:Нохай; латин:Canis lupus familiaris) нь хөхтөн ба махан идэшт амьтан юм. Хүний хамгийн үнэнч, дотнын нөхөр гэгддэг нохойг саарал чононоос 135,000 жилийн өмнө эволюцийн замаар үүсээд, 16,000 жилийн тэртээ хүн гэршүүлсэн гэж үздэг байна. Одоогоор дэлхий дээр нийт 800 орчим үүлдрийн 400 сая нохой байна. Эм нохойг жингэр, үр төлийг гөлөг гэнэ. Нохой бол хүний гэршүүлсэн хамгийн анхны гэрийн тэжээвэр амьтдын нэг гэж үздэг.
Нохой Оршин байсан хугацаа: Хожуу Плейстоценийн үеэс одоо хүртэл | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||||
Гэршүүлсэн | ||||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||
Canis lupus familiaris (Линней, 1758) | ||||||||||||||||||
Амьтан судлаач, Нобелийн шагналтан Конрад Лоренц нохой чононоос гаралтай гэдэг таамаглал дэвшүүлсэн байна.
Одоогоор дэлхий дээр нийт 800 орчим үүлдрийн 400 сая нохой байна. Эм нохойг жингэр, үр төлийг гөлөг гэнэ. Нохой бол хүний гэршүүлсэн хамгийн анхны гэрийн тэжээвэр амьтдын нэг гэж үздэг.
Нохой нь сурах чадвар өндөртэй, тоглох дуртай, сайхан зан авираараа алдартай. Төрөл бүрийн зориулалтаар тусгай үүлдрийн нохойг үржүүлсэн: ан агнуур хийх, харуул, тээвэрт хөлөглөх, мал малуулах зэрэг, түүнчлэн сүүлд гоёл чимэглэлийн үүлдэр (жишээлбэл, lapdog, puodle) байдаг.
Нохойг олон мянган жилийн туршид янз бүрийн зан байдал, мэдрэхүйн чадвар, бие махбодийн шинж чанараараа сонгон үржүүлж ирсэн. Нохойн үүлдэр нь хэлбэр, хэмжээ, өнгөөрөө маш олон янз байдаг. Тэд ан агнах, маллах, ачаа татах, хамгаалах, цагдаа, цэрэгт туслах, үнэнч нөхөрлөх, хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг. Мянган жилийн туршид ноход хүний зан төлөвт онцгой дасан зохицож, хүн-нохойн холбоо байнга судлах сэдэв байсаар ирсэн.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fc/Dogs_banner.png/640px-Dogs_banner.png)
Нохойн харилцаа гэдэг нь нохой бусад нохойтой хоорондоо мэдээлэл дамжуулах, хүний өгсөн мэдээллийг ойлгох эргээд хүн нохойны хүслийг ойлгох аргууд юм. Нохойн харилцааны зан үйлд нүд, нүүрний хувирал, дуу хоолой, биеийн байрлал (бие, мөчний хөдөлгөөнийг оруулаад), амтлах үнэрлэх (үнэр, феромон, амт) зэрэг орно. Хүмүүс нохойтой дуу хоолой, гар дохио, биеийн байрлал зэргийг ашиглан харилцдаг.