Нойр булчирхай
From Wikipedia, the free encyclopedia
Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцдог хамгийн том булчирхай бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулж, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог аж. Нойр булчирхай гэдэг нь дасан зохицох чадвартай холимог булчирхай юм. Ходоодны ард байрлана.
Гадаад болон дотоод шүүрлийн хоёр үйл ажиллагаатай.
Гадаад шүүрэл нь хоол боловсруулахад оролцдог уураг, нүүрс ус, өөх тос зэрэг пегментүүдийг ялгаруулах ажиллагаанд оролцдог.
Бидний идэж буй хүнсний бүтээгдэхүүний уураг, өөх тос маань моно сахар, амин хүчил болтлоо задарч энгийн хэлбэрт шилжихээр нарийн гэдэсний ханаар цус руу шингэж шимэгдэх үйл ажиллагаа явагдаж биднийг тэжээдэг байна.
Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь хүний цусан дахь сахрын хэмжээг тохируулж өгдөг. Нойр булчирхайн сүүл хэсэгт байрладаг сахарыг зохицуулдаг эсүүдээс инсулин ялгардаг юм.
Хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар хоол боловсрох, шимт бодисын шимэгдэх хэвийн явц алдагддаг ба архаг үрэвсэл нь чихрийн шижин өвчин үүсэх шалтгаан болдог аж.