From Wikipedia, the free encyclopedia
Ниагара хүрхрээ (англи. Niagara Falls, франц. Chutes Niagara ) нь Эри нуураас Онтарио нуур уруу урсах Ниагара голд байх ба Канадын Онтарио муж, Америкийн Нью Йорк мужийг зааглах хилийн зааг нь болно. Торонтогоос баруун урагш 120 км, Баффалогоос зүүн хойш 27 км-т оршдог. Энэхүү хүрхрээ нь баялаг усны нөөц болон хүч, үзэсгэлэнт тогтоцоороо алдартай. Хүрхрээ нь тийм өндөргүй ч өргөн хэмжээтэй ба урсацын хэмжээгээр Хойд Америкт хамгийн томд орно. Минутад дундажаар 110,000м3, хамгийн ихдээ 168,000м3 ус урсдаг байна. Ниагара хүрхрээ нь доорх 3 хүрхрээнээс бүрдэнэ.
Ниагара хүрхрээг жилд 25 сая орчим жуулчид үзэж сонирходог тул эргэн тойронд тэдэнд зориулсан зочид буудал, ресторан, дэлгүүр гэх мэт байгууламжууд олноор зэрэгцэн сүндэрлэнэ. 1990-ээд оноос ийм байгууламж, үйлчилгээ эрчимтэй хөгжжээ. Жуулчдын 90% нь Канадын талаас, 10% нь Америк талаас үзэж сонирхдог. Канадын талаас орой бүр хүрхрээ тийш гэрэлтүүлэг чимэглэл тусгах ба өдөр дундаас орой хүртэл усан онгоцоор ойртон үзэж болно.
Wiktionary: Ниагара хүрхрээ – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.