Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Наказава Юүжи (Япон: 中澤 佑二, 1978 оны 2 сарын 25-нд Сайтама мужийн Ёшикава хотод төрсөн) нь Японы хөлбөмбөгчин бөгөөд одоо тус улсын Жэй Лигийн Ёкохама Ф. Маринос багт тоглодог[2]. Төвийн хамгаалагчийн байрлалд тоглодог тэрээр клуб болон шигшээ багтаа ахлагчийн үүрэг гүйцэтгэдэг. "Бөмбөгдөгч" хэмээх хочтой.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Наказава Юүжи[1] | ||
Төрсөн огноо | 1978 оны 2 сарын 25 | ||
Төрсөн газар | Ёшикава, Сайтама, Япон | ||
Өндөр | 1.87 м | ||
Байрлал(ууд) | Хамгаалагч | ||
Өсвөрийн баг | |||
1990–1992 | Ёшикава Хигаши дунд сургууль | ||
1993–1995 | Мисато Когёо ахлах сургууль | ||
1996–1997 | Америка Минейро | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа | (Гоол) |
1999–2001 | Токио Верди | 83 | (5) |
2002–2018 | Ёкохама Ф. Маринос | 510 | (31) |
Нийт | 593 | (36) | |
Шигшээ баг | |||
1999–2000 | Япон U-23 | 12 | (0) |
1999–2010 | Япон | 110 | (17) |
*Клубын дотоодын лигийн тоглолт, гоолууд |
Бага сургуульд байхаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн Наказава нэрд гараагүй сургуулиудын багт тоглодог, алдаршаагүй тоглогч байлаа. Суралцаж төгссөн Ёшикава Хигаши дунд сургууль, Мисато Технологийн ахлах сургуулийнхаа багт тоглож байсан ч скаутуудын нүдэнд өртсөнгүй. Иймээс тэр мэргэжлийн тамирчин болохын төлөө ур чадвараа сайжруулахын тулд Бразилыг зорьж Америка Минейро клубт бэлтгэл хийж эхлэв. Тэнд байхдаа дасгалжуулагч Рикардо Друбскигийн удирдлагад өсвөр үеийнхний багийн түлхүүр тоглогч болж, Минейро мужиийн аварга цол хүртжээ.
Жилийн дараа Япондоо эргэн ирж, Верди Кавасаки багт 1998 оноос дадлагажигч тамирчнаар элсэн оров. Жилийн хугацаанд өөрийгөө таниулж чадсан тул 1999 оноос багтайгаа гэрээ байгуулан жинхэнэ ёсоор мэргэжлийн тамирчин болжээ.
1999 оны 3 сарын 13-нд Наказава Жэй Лиг дэх анхныхаа тоглолтыг Тодороки цэнгэлдэх хүрээлэнд Сересо Оосака багийн эсрэг хийв. 4 сарын 10-нд тус лиг дэх анхныхаа гоолыг Нагоя Грампус Эйт багийн хаалганд хийсэн байна. Эхний жилдээ л гялалзсан амжилт үзүүлж, Жэй Лигийн шилдэг шинэ тоглогчоор шалгарснаас гадна бэлгэдлийн шигшээ багт багтжээ.
Тэр үед үндэсний болон олимпын шигшээ багийг дасгалжуулж байсан Филипп Труссье түүнийг олимпын шигшээ багтаа дуудсанаар Наказава Сиднейн олимпод Японы багийн бүрэлдэхүүнд тогложээ. Улмаар үндэсний шигшээ багтаа ч дуудагдах болов. 1999 оны 9 сарын 8-нд Ёкохамагийн олон улсын цэнгэлдэх хүрээлэнд Ираны багтай хийсэн нөхөрсөг тоглолтод Наказава анх шигшээ багийнхаа хувцсыг өмсчээ. Тэрээр 2000 оны 2 сарын 13-нд Азийн цомын урьдчилсан шатанд Сингапурын багтай Макаод тоглоход шигшээ багтаа анхныхаа гоолыг оруулсан байна.
Тэрээр Ливанд зохиогдсон 2000 оны хөлбөмбөгийн Азийн цомд улсаа төлөөлөн оролцож, 3 тоглолтод талбайд гарчээ. Гэсэн хэдий ч Труссье түүнийг 2002 оны ДАШТ-д оролцох багт багтаасангүй, Акита Ютакаг сонгожээ.
2002 онд Ёкохама Эф Маринос багт шилжин ирсэн тэрээр 2003, 2004 онд дараалан лигийн аварга болоход чухал үүрэг гүйцэтгэсэн[3] бөгөөд Жэй Лигийн 2004 оны шилдэг тоглогчоор өргөмжлөгджээ.
Японы үндэсний шигшээ багийг дасгалжуулах болсон Зико түүнийг арын шугаманд Миямото Цүнэясүтэй хамт тоглуулах болсноор тэр шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд баттай байр суурь эзэлжээ. 2004 оны хөлбөмбөгийн Азийн цомд тэрээр багийнхаа бүх тоглолтод оролцож, 3 гоол оруулсан бөгөөд ялангуяа хагас шигшээд Бахрейны багийн хаалганд оруулсан гоол нь Японы багт ялалт авчирч, улмаар тус тэмцээнд түрүүлсэн юм.
Наказава Германд болсон 2006 оны ДАШТ-д оролцсон ч баг нь амжилтгүй оролцож, хэсгээсээ шалгарч чадсангүй. Тус тэмцээний дараа тэрээр шигшээ багаасаа зодог тайлж буйгаа зарлажээ[4]. Гэвч 6 сарын дараа шинэ дасгалжуулагч Ивица Осимын удирдлагад үндэсний шигшээ багтаа эргэн ирж, 2007 оны 5 сарын 24-нд Перугийн багтай хийсэн нөхөрсөг тоглолтод оролцжээ [5]. Түүнээс хойш шигшээ багийнхаа тоглолтод байнга оролцсоор ирсэн тэрээр одоогийн байдлаар Японы шигшээ багт тоглосон тоогоороо Ихара Масами, Кавагүчи Норикацү нарын дараа 3-т орох болжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.