Хөлбөмбөгчин From Wikipedia, the free encyclopedia
Найжел Шола Андре Рео-Кокер (Англи: Nigel Shola Andre Reo-Coker, 1984 оны тавдугаар сарын 14-нд төрсөн) нь Сьерра-Леоне гаралтай Английн хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Болтон Уондерерс багийн тоглогч юм.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Найжел Шола Андре Рео-Кокер | ||
Өндөр | 1.75 м[1] | ||
Байрлал | Хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Болтон Уондерерс | ||
Дугаар | 19 | ||
Өсвөрийн баг | |||
1997–2002 | Уимблдон | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2002–2004 | Уимблдон | 58 | (6) |
2004–2007 | Вест Хэм Юнайтед | 125 | (11) |
2007–2011 | Астон Вилла | 102 | (1) |
2011– | Болтон Уондерерс | 24 | (2) |
Шигшээ баг‡ | |||
2005 | Англи (20-иос доош нас) | 3 | (0) |
2003–2007 | Англи (21-ээс доош нас) | 23 | (1) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 15:00, 2012 оны 2 сарын 11. † Гараа (Гоол). |
Түүнийг дамжуулалт сайн өгдөг хагас хамгаалагч гэдгээр нь хөлбөмбөг сонирхогчид мэдэх ба Уимблдон, Вест Хэм Юнайтед болон Астон Вилла багуудад тоглож байв.
Вест Хэм Юнайтед багт байхдаа тухайн үеийн дасгалжуулагч Алан Пардьюгийн шийдвэрээр тус багт ирсэн хоёр дахь улиралдаа багийн ахлагчаар томилогдож 2004-05 оны улиралд багийнхныхаа хамт онцгой амжилт үзүүлэн Премьер лигт дэвших эрхийг авсан[2] ба 2005-06 оны улиралд лигийн эхний хагаст багтан улирлыг дуусгасан буюу 55 оноотойгоор 9 дүгээр байр эзэлсэн нь багийн дасгалжуулагч тэр дундаа ахлагч Рео-Кокерийн амжилтын тодорхой үзүүлэлт юм.[3][4]
Астон Вилла багт дөрвөн жил тоглохоор 2007 оны долоодугаар сарын 5-нд 8.5 сая фунт стерлингийн гэрээг байгуулсан байна.[5] Энэ багт тэрээр мөн багийн ахлагчийн үүргийг хэсэг хугацаанд гүйцэтгээд амжсан юм.[6]
Болтон Уондерерс багтай 2011 оны долоодугаар сарын 27-нд хоёр жилийн гэрээг байгуулан иржээ.[7]
Вест Хэм Юнайтед
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.