Музаффарид
From Wikipedia, the free encyclopedia
Музаффаридын угсааны улс нь (Персээр: مظفریان) 1335 онд Ил Хаант Улс задарсны дараа бие дааж тусгаар тогтносон Араб гаралтай Мубариз ал-Дин Мухаммадын байгуулсан улс юм. Уг улс нь хүчирхэг байх үедээ одоогийн Азербайжан, Төв Иран, Иракийн зүүн хагас, Өмнөд Ираны бүс нутгийг эзлэн оршиж байсан феодалын улс байжээ.