![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c2/Mare_and_Foal.jpg/640px-Mare_and_Foal.jpg&w=640&q=50)
Монгол морь
From Wikipedia, the free encyclopedia
Монгол морь нь хагас зэрлэг, хамгийн эртний бөгөөд удамшлын бүтцэд нь хүний оролцоо огт ороогүй дэлхий дээрх цор ганц адуу юм.[1] Монгол морь
Монгол морь | |
---|---|
![]() | |
Чухал үзүүлэлт | |
Гарал: | Монгол Улс |
Үндсэн үржүүлгийн газар: | Монгол Улс |
Тархалт: | Монгол Улс, Өвөр Монгол |
Мундааны өндөр: | 130–145 см |
Зүс: | бүх зүс |
Үндсэн хэрэглээ: | Уралдаан, уналга, хөсөг, маx, сүү |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/42/Mongolian-horse.jpg/640px-Mongolian-horse.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/47/USMC-070801-M-1848T-239.jpg/640px-USMC-070801-M-1848T-239.jpg)
Монголчууд эртнээс нааш морио эрхэмлэн дээдэлж, уналга, ачилга, дайн тулаанд ашиглаж ирсэн таван хошуу малын нэг учраас хөгжмийн зэмсгээ мориороо нэрлэн, төрийн сүлдэндээ хүртэл тахин шүтэж иржээ. Монголчууд дэлхийн түүхийг бичилцэж, дэлхийг байлдан дагуулж байсан бүх л үеийг чухам монгол морьгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.
2018 оны эцсийн мал тооллогын дүнгээр нийт 3,9 сая толгой адуу бүртгэгдсэн байгаа нь манай улсын хүн амын тооноос даруй 18 хувиар илүү байгаа юм.[2] Эндээс нэг хүнд оногдох адууны тоогоор Монгол Улс дэлхийд нэгдүгээрт орохыг харж болно. Mонгол морь нь жижигхэн биетэй адуунд ордог.
Mонгол адуу нь жилийн дөрвөн улирлын турш (зуны улиралд дунджаар 30 °С-ээс өвлийн улиралд -40 °С хүртэлх гадны температурт) өөрсдөө өвс тэжээлээ олж идэн бэлчээрлэнэ. Гүүний сүүгээр монгол үндэстний ундаа болох айргийг хийх бол адууны махыг өвлийн идэшинд бас хэрэглэдэг. Сүүлийн жилүүдэд монгол адууны махыг япон, солонгос зэрэг улсуудад гаргаж буйгаас гадна хятад руу удаан хугацаанд нийлүүлэх талаар гэрээ хэлцэл хийж байгаа нь дуулдах болсон.[3][4][5] Түүнээс гадна аялал жуулчлалын салбарт оруулж буй адууны нөлөөг тоочилгүй орхиж болохгүй нь мэдээж.