From Wikipedia, the free encyclopedia
Modern Talking (англ.: "орчин үеийн яриа") хамтлаг нь хоёр хүний бүрэлдэхүүнтэй германы поп хөгжмийн хамтлаг байсан юм. Тэдний ихэнх дуу нь англи дууны хэв маяг, дууны аяз, хэмнэлийг ихэд шингээсэн бүтээлүүд байдаг.
Дуу болон хөгжмийн зохиолч Дийтер Болен нь анх 1983 онд дуучин Томас Андерстай танилцжээ. Дийтер эхлээд Томасд зориулан шлагер дуу зохион өгч дуулуулсан боловч нэг их амжилтанд хүрсэнгүй. Ингээд тэр хоёр амжилтанд хүрэх итгэл тээн хоёр хүний хамтлаг байгуулахаар болов. Дийтер энэ тухайгаа хөгжмийн цомог үйлдвэрлэгч Бертелсманн компанид танилцуулжээ. Хэдийгээр тус компани тэднийг дэмжихээр болсон боловч тэр хоёрын амжилтанд эргэлзсэн учир маш бага хөрөнгө оруулалт хийв. Үүний нотолгоо нь тэр хоёрын анхны видео бичлэгийг ямар энгийн хямд төсөр хийгдсэнээс харж болно. Тэдний энэ бичлэг олон өнгийн гэрлээр гэрэлтүүлсэн тайзны утаатай өрөөнд хийгджээ. Мөн пянзны гаднах гэрэнд ч сүртэй зураг авч мөнгө үрсэнгүй, ердөө л нэг нэгийг түшүүлсэн лактай гутал болон пүүзний зураг байлаа.[1]
Дебют дан дуу болох «You’re My Heart, You’re My Soul» дуугаа Modern Talking 1984 оны аравдугаар сард худалдаанд гаргажээ. Энэ дуу нь 1985 нэгдүгээр сарын 28-нд германы шилдэг арван дан дууны тоонд орсон бөгөөд нийт зургаанд долоо хоног хитийг тэргүүлж байсан бол 15-долоо хоног эхний аравт жагсаж байж.[2]
Цомог | Түрүүлж гарсан сингл/дан дуу | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Он | DE | UK | AT | CH | DE | UK | AT | CH | ||
1985[3][4] | The 1st Album | 1 | - | 2 | 2 | |||||
You’re My Heart, You’re My Soul | 1 | 56 | 1 | 1 | ||||||
You Can Win If You Want | 1 | 70 | 1 | 2 | ||||||
1985 | Let’s Talk About Love | 2 | - | 4 | 1 | |||||
Cheri, Cheri Lady | 1 | - | 1 | 1 | ||||||
1986 | Ready for Romance | 1 | 76 | 1 | 1 | |||||
Brother Louie | 1 | 4 | 1 | 2 | ||||||
Atlantis Is Calling (S.O.S. for Love) | 1 | 55 | 1 | 3 | ||||||
1986 | In the Middle of Nowhere | 1 | - | 2 | 3 | |||||
Geronimo’s Cadillac | 3 | - | 3 | 6 | ||||||
Give Me Peace on Earth | 29 | - | 28 | - | ||||||
1987 | Romantic Warriors | 3 | - | 6 | 8 | |||||
Jet Airliner | 7 | - | 1 | 10 | ||||||
1987 | In the Garden of Venus | 35 | - | - | - | |||||
In 100 Years... | 30 | - | - | - | ||||||
1998 | Back for Good | 1 | - | 1 | 1 | |||||
You’re My Heart, You’re My Soul ’98 | 2 | - | 2 | 4 | ||||||
Brother Louie ’98 | 16 | - | 17 | 21 | ||||||
1999 | Alone | 1 | - | 2 | 3 | |||||
You Are Not Alone | 7 | - | 5 | 12 | ||||||
Sexy Sexy Lover | 15 | - | 27 | 35 | ||||||
2000 | 2000 – Year of the Dragon | 3 | - | 5 | 4 | |||||
China in Her Eyes | 8 | - | 22 | 20 | ||||||
Don't Take Away My Heart | 41 | - | - | - | ||||||
2001 | America | 2 | - | 7 | 10 | |||||
Win the Race | 5 | - | 14 | 31 | ||||||
Last Exit to Brooklyn | 37 | - | 44 | 94 | ||||||
2002 | Victory | 1 | - | 7 | 14 | |||||
Ready for the Victory | 7 | - | 20 | 62 | ||||||
Juliet | 25 | - | 42 | 83 | ||||||
2003 | Universe | 2 | - | 10 | 25 | |||||
TV Makes the Superstar | 2 | - | 15 | 55 | ||||||
(*) Энэхүү жагсаалтанд эзэлсэн байрууд нь герман, их британи, австри, швейцарийн чарт жагсаалт дахь хамгийн дээд байрууд юм. |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.