From Wikipedia, the free encyclopedia
Микориза (Эртний Грек: μυκός, mykós - "мөөг" ба Эртний Грек: ριζα, riza - "үндэс",[1] Англи: mycorrhizae, mycorrhizas) нь мөөг ба ургамал хоорондын симбиоз харилцаа.[2] Микориза нь ургамлын тэжээл, хөрсний биологи ба хөрсний химид чухал үүрэгтэй.
Микориза харилцаны үед, мөөг нь тээгч ургамлын үндсийг колончлох ба арбускул микоризагийн мөөгөнцөрүүд (АММ эсвэл АМ) нь ургамлын эсийн дотор, эктомикоризагийн мөөгөнцөрүүд нь эсийн гадна оршино. Микориза харилцаа нь зарим тохиолдолд мутуал байдаг бол, зарим зүйлд паразит байдаг.[3]
Микоризаг ерөнхийд нь эктомикориза ба эндомикриза гэж ангилдаг. Эктомикоризагийн үед мөөгний гиф (утаслаг бие) нь үндэсний эс рүү нэвтэрдэггүй бол, эндомикризагийн үед, гиф нь эс рүү нэвчиж, эсийн мембраны дотогш орно.[4][5] Arbuscular, ericoid, orchid mycorrhiza зэрэг нь эндомикриза бол, arbutoid mycorrhizas нь эктомикориза юм. Monotropoid нь өөр ангилалд багтана.
Микориза мөөгөнцөр нь дийлэнхи ургамлуудын үндэстэй мутуал харилцаанд ордог. Мутуализм буюу мутуал харилцаа нь хоёр эсвэл илүү олон тооны биологийн зүйл хооронд үүсэх, оролцогч талуудад бүгдэд нь ашигтай харилцаа бөгөөд элбэг тохиолддог экологийн харилцаа юм.[6] Өнөөдрийн байдлаар ургамал ба микориза мөөгөнцөр хоорондын цөөн харилцааг л судлаж чадсан боловч ургамалын 95 хувь нь энэ харилцаанд ордог ба тэдгээрийн дийлэхи нь энэ харилцаанаас ашиг хүртдэг, зарим ургамал микоризагаас шууд хамааралтай байдаг нь тогтоогсон. Жишээ нь цахирмаатаны овгийн ургамлууд нь зохих микориза үгүй тохиолдолд соёлж буй үр нь хүртэл үхдэг гэдгээрэй онцлогддог.[7]
Микориза мөөгөнцөрийн мутуал харилцаа нь түүнд глюкоз, сахароз зэрэг нүүрс усыг тогтмол шууд авч байх боломжийг олгодог.[8] Нүүрс ус нь ургамлаас түүний үндсээр дамжин хослогч мөөгөнцөрт хүрнэ. Хариуд нь мөөгөнцөр өөрийн өргөн тархсан, өндөр хөгжсөн шингээх талбай бүхий сүлжээгээ ашиглан ургамлыг ус болон эрдэс бодисоор хангадаг. Мөөгөнцөрийн гиф нь ургамлын үндэстэй харьцуулахад маш урт ба маш нарийн учир ургамалд хүртээмжгүй ус болон эрдэс бодисыг тээвэрлэн өгдөг. Ийм замаар ургамлын шингээх чадвар эрс нэмэгддэг.[9]
Микориза харилцаатай ургамал нь өвчинд илүү тэсвэртэй, ялангуя хөрсний гаралтай өвчинд илүү тэсвэртэй байдаг. Энэ чанар нь ургамлын газар дээрх болон газар доорх хэсэгт аль алинд нь үйлчилнэ. Микориза нь нематод (дугуй өт) зэрэг хөрсөнд амьдардаг организмд хортой ферментүүдийг ялгаруулдаг нь тогтоогдсон.[10] Сүүлд хийгдсэн судалгаагаар микориза харилцаа нь дархлааны анхдагч хариу үйлдэл үзүүлдэг ургамлын анхдагч дохиололыг бий болгодог нь тогтоодсон. Микориза харилцааны үед ургамал халдлагад өртөхөд үүсэх хамгаалалтын хариу үйлдэл нь харилцаанд орсон микоризаг мөн ижил хамардаг. Өөрөөр хэлбэл ижил хариу үйлдэл идэвхждэг. Энэ нь микориза харилцаатай ургамлын хамгаалалтын хариу үйлдэлийг илүү хүчтэй болгодог.[11]
Микориза харилцаатай ургамал нь гангийн нөлөөнд илүү тэсвэртэй байдаг.[12][13][14] Арбускуляр микориза мөөгөнцөр нь хөрсний давсны ургамалд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, улмаар ургамлын өсөлт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг болохыг олон судалгаагаар тогтоосон.[15]
Seamless Wikipedia browsing. On steroids.