Маяа
чухал маяа / From Wikipedia, the free encyclopedia
Маяа бол Мезоамерикт (Төв Мексикээс Гондурас Никарагуа хүртэлх түүх соёлын өлгий нутаг) НТӨ 2000-аас МЭ 1500 онуудад оршин тогтнож байсан түүх, урлаг соёл, уран барилга, тооны ухаан, одон орон цэцэглэж асан эртний соёл иргэншил билээ.
Майячууд нь НТӨ 2 дахь мянган жилийн өмнөөс тэмдэглэгдэж ирсэн бөгөөд хөгжил цэцэглэлийнх нь оргил үе МЭ 600-900 оны хооронд байв. Мезоамерикийн голлох үндстнүүдийн нэг байсан Майячууд нь эртний Египетүүдтэй адил сэтгэл хөдөлгөм хөшөө дурсгал, ёслолын байгууламж, төвүүдийг байгуулж, газар тариаланд суурилсан эдийн засагт тулгуурлан оршиж байв. Тэдний барилга байгууламжийн архитектур гайхалтай хөгжсөн байсан бөгөөд орчин цагийн урлагийн шинжийг хүртэл агуулдаг байв. Үүний илэрлийг өнөө үед Майяпан, Чичен Ица, Паленкаас харж болно.
Тэд мөн дүрс үсэгтэй байсан ба хараахан бүрэн тайлж уншаагүй байна. Европчууд тэдний бичиг үсгийг тэрс үзэлд тооцон маш их хэмжээгээр устгасан тул өнөөдөр Майячуудын бичиг үсгийн соёлыг илэрхийлэх маш цөөхөн ном олдоод байна. Майячууд математик, одон орон судлалд маш өндөр түвшинд хүрсэн ба од гарагсын хөдөлгөөнийн талаар сайн мэддэг, урьдчилан таамаглаж чаддаг байв. Тэдний тооцоолон бий болгосон цаг тооны бичиг болон чухал тэмдэглэлт өдрүүдийн тэмдэглэл нь үүнийг илэрхийлж байдаг. Майячууд жижиг тосгодод амьдардаг байсан чухал баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд ёслолын төвүүддээ цугладаг байв. Сурвалжит дайчид болон лам, тахилчид энэ нийгмийн дээд ангийг бүрдүүлж, улс орныг удирддаг байв.
МЭӨ 2600 онд Юкатан хавьд суурьшсан ч бүтэн 2000 гаруй жилийн дараа буюу НТ 250 онд алдар цуугаа дуурсган хүчирхэгжиж эхэлсэн гэдэг. Майячууд одоогийн Мексик, Гуатемала, Гондурас, Эл Сальвадор, Умард Белизчүүдийн өвөг дээдэс ажээ.