From Wikipedia, the free encyclopedia
Марио Станич (хор. Mario Stanić, 1972 оны 4 сарын 10-нд төрсөн) нь Боснид төрсөн, Хорватын хөлбөмбөгчин асан.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Өндөр | 1.87 м | ||
Байрлал | Довтлох чиглэлийн хагас хамгаалагч Довтлогч | ||
Өсвөрийн баг | |||
Железничар | |||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1988–1992 | Железничар | 63 | (12) |
1992–1993 | Кроациа Загреб | 26 | (11) |
1993–1994 | Спортинг Хихон | 34 | (7) |
1994–1995 | Бенфика | 14 | (5) |
1995–1996 | Клуб Брюгге | 37 | (27) |
1996–2000 | Парма | 77 | (19) |
2000–2004 | Челси | 59 | (7) |
Нийт | 310 | (88) | |
Шигшээ баг | |||
1991 | Югослав | 2 | (0) |
1993 | Хорват U21 | 2 | (1) |
1995–2003 | Хорват | 49 | (7) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. † Гараа (Гоол). |
Станич спортын замналаа Железничар Сараево багаас эхэлсэн бөгөөд хуучин Югославын авъяаслаг залуу тоглогчдын нэгд тооцогдож байлаа. 1992 онд дайн эхлэхэд Станич Хорват руу нүүж, Кроациа Загреб багт тоглох болсон ч нэг улирлын дараа Испанийн Спортинг Хихон, дахиад нэг жилийн дараа Португалын Бенфика баг руу шилжжээ. 1995 онд Клуб Брюггед шилжиж ирсэн тэрээр 20 гоол оруулсан амжилтаар Бельгийн нэгдүгээр дивизионы мэргэн буучаар шалгарсан байна. Ийнхүү том багуудын хараанд өртсөн түүнийг 1996 оны сүүлчээр Парма баг элсүүлэн авсан бөгөөд тэнд Станич 4 жилийг өнгөрүүлжээ.
Станич 2000 оны 6 сард Челсид 5,6 сая фунт стерлингээр очсон. Тус багийн шинэ дасгалжуулагч Виалли албаа хүлээн авмагц шинэ тоглогчдыг идэвхтэйгээр цуглуулж эхэлсэн бөгөөд Жимми Флойд Хасселбэйнк, Эйдур Гудьонсен нарын дараа Станичтай гэрээ байгуулсан юм[1]. Станич Английн лигийн анхны тоглолтоо мөн оны 8 сард хийж, Вест Хэм Юнайтедийг 4–2 харьцаагаар хожиход 2 гоол оруулсны нэгийг нь 35 ярдын холоос өшиглөж оруулжээ[2]. Уг гоол БиБиСи-гийн Өдрийн онцлох тоглолт нэвтрүүлгийн Улирлын шилдэг гоол шагналд нэр дэвшсэн[3].
Станич 2003-04 оны улиралд авсан өвдөгний бэртлийн улмаас 32-хон насандаа их спортыг орхисон билээ.
Станич Хорватын шигшээ багт 1995-2003 онд нийт 49 тоглолт хийж, 7 гоол оруулсан. Анх 1995 оны 9 сард Евро 1996-ын урьдчилсан шатанд Эстонтой хийсэн тоглолтод оролцжээ. Тэр Англид болсон Евро 1996-д 3 тоглолтод оролцсон бол 2 жилийн дараа Францад болсон 1998 оны ДАШТ-ий бүх 7 тоглолтод оролцсон юм. Тус тэмцээний эхний тоглолтод Ямайкыг 3-1 харьцаагаар хожиход Хорватын шигшээ багийн ДАШТ-д оруулсан анхны гоолын эзэн болж түүхэнд үлдсэн төдийгүй шөвгийн наймд Германыг 3-0 харьцаагаар хожиход эхний гоолын дамжуулалтыг Роберт Ярнид өгч шигшээ багтаа хувь нэмэр оруулан, хүрэл медаль хүртсэн билээ. Станич мөн 2002 оны ДАШТ-д Хорватын шигшээ баг нэгдүгээр шатнаас хасагдахад 2 тоглолтын сүүлийн хагаст сэлгээгээр гарч тоглосон. Хамгийн сүүлд 2003 оны 4 сард Шведтэй хийсэн тоглолтын завсарлагын дараа сэлгээгээр гарч тогложээ.
Гоол | Огноо | Газар | Өрсөлдөгч баг | Оруулсан гоол | Эцсийн дүн | Тэмцээн |
---|---|---|---|---|---|---|
1 | 1996 оны 4 сарын 10 | Осиек хотын Градски врт цэнгэлдэх хүрээлэн | Унгар | 4 – 1 | 4 – 1 | Нөхөрсөг тоглолт |
2–3 | 1998 оны 4 сарын 22 | Осиек хотын Градски врт цэнгэлдэх хүрээлэн | Польш | 2 – 0 | 4 – 1 | Нөхөрсөг тоглолт |
3 – 0 | ||||||
4 | 1998 оын 6 сарын 14 | Ланс хотын Феликс-Болларт цэнгэлдэх хүрээлэн, | Ямайка | 1 – 0 | 3 – 1 | Дэлхийн АШТ |
5 | 1999 оны 8 сарын 21 | Загреб хотын Максимир цэнгэлдэх хүрээлэн | Мальта | 1 – 0 | 2 – 1 | Евро 2000 урьдчилсан шат |
6 | 1999 оны 10 сарын 9 | Загреб хотын Максимир цэнгэлдэх хүрээлэн | Югослав | 2 – 2 | 2 – 2 | Евро 2000 урьдчилсан шат |
7 | 2000 оны 4 сарын 26 | Вена хотын Эрнст Хаппел цэнгэлдэх хүрээлэн | Австри | 2 – 1 | 2 – 1 | Нөхөрсөг тоглолт |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.