From Wikipedia, the free encyclopedia
Маржори Жэксон-Нельсон, AC, CVO, MBE (Англи: Marjorie Jackson-Nelson, 1931 оны 9 сарын 13-нд төрсөн) нь Өмнөд Австралийн захирагч асан, Австралийн хөнгөн атлетикч юм. Тэрээр спортын замналдаа олимпын хошой, Хамтын нөхөрлөлийн наадмын 7 алтан медаль хүртэж, 10 дэлхийн амжилт тогтоожээ[1].
Маржори Жэксон-Нельсон AC CVO MBE | |
---|---|
Өмнөд Австралийн 33 дахь захирагч | |
Албан тушаал хашсан 2001 оны 11 сарын 3 – 2007 оны 8 сарын 8 | |
Monarch | II Элизабет |
Ерөнхий сайд | Роб Кэрин 2001-02 Майк Ранн 2002-07 |
Өмнөх | Сэр Эрик Нил AC CVO |
Дараах | Кэвин Скарс AC CSC |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1931 оны 9 сарын 13 Шинэ Өмнөд Вэльс, Коффс Харбор |
Үндэсний харьяалал | Австрали |
Residences | Өмнөд Австрали, Марион |
тамирчны хүртсэн медаль | ||
---|---|---|
Эмэгтэй хөнгөн атлетик | ||
Зуны олимп | ||
Алт | Хельсинки 1952 | 100 метр |
Алт | Хельсинки 1952 | 200 метр |
Хамтын нөхөрлөлийн наадам | ||
Алт | Оуклэнд 1950 | 100 ярд |
Алт | Оуклэнд 1950 | 220 ярд |
Алт | Оуклэнд 1950 | 3×110/220 ярд |
Алт | Оуклэнд 1950 | 4×110/220 ярд |
Алт | Ванкувер 1954 | 100 ярд |
Алт | Ванкувер 1954 | 220 ярд |
Алт | Ванкувер 1954 | 4×110 ярд |
Маржори Жэксон Шинэ Өмнөд Вэльсийн Коффс Харборт төржээ. 1949 онд өмнөх олимпын 100, 200 метрийн зайн аварга Фэнни Бланкерс-Коэнийг хэд хэдэн удаа ялж, нэрээ спорт сонирхогчдод таниулан, өссөн хотынхоо нэрээр "Литговын цахилгаан" гэгдэх болжээ.
1950 онд Британийн Эзэнт Гүрний наадмаас дөрвөн алтан медаль зүүсэн Жэксон Хельсинкид зохиогдох 1952 оны зуны олимпын гол найдваруудын нэгд тооцогдож байлаа. Тэрээр итгэл алдсангүй, 100 метрт дэлхийн дээд амжилт 11.5-г давтан түрүүлснээс гадна 200 метрт ч хамгийн хурдан нь байж, Австраличуудаас 1896 онд Эдвин Флэк хөнгөн атлетикаар хошой алтан медаль зүүснээс хойш гараагүй байсан гарамгай амжилтыг үзүүлэв. Австралийн эмэгтэйчүүд 4 x 100 метрийн буухиа төрөлд ч түрүүлэх магадлал өндөртэй гэгдэж байсан ч алдаа гаргаж, гурав дахь алтан медалиа зүүж чадаагүй. Уг төрөлд Катерин Хардигаар ахлуулсан Америкийн бүсгүйчүүд 45.9 секундээр дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлжээ. 1952 оны сүүлээр буюу 10 сарын 4-нд Японы Гифүд Жэксон 100 метрийн дэлхийн дээд амжилтыг 11.4 болгосон.
1953 онд Жэксон олимпод оролцож явсан дугуйчин Питер Нельсонтой гэрлэсэн. Хожим 1977 онд нөхрөө лейкоз өвчнөөр алдсаны дараа тэрээр Питер Нельсоны лейкозын судалгааны нөхөрлөлийг үүсгэн байгуулжээ.
Маржори Жэксон-Нельсон Сидней хотноо зохиогдсон 2000 оны зуны олимпын нээлтийн ёслолын үеэр олимпын далбааг мандуулсан 8 тугчийн нэг нь байв.
2001 оны сүүлчээр Маржори Жэксон-Нельсон Өмнөд Австралийн захирагчаар томилогдож, 2007 оны 7 сарын 31-нийг хүртэл ажиллажээ.
Сидней хотын олимпын цэцэрлэгт хүрээлэнд түүний нэрэмжит зам бий.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.