From Wikipedia, the free encyclopedia
Манагуа нуур (Испани: Lago Xolotlán, Lago de Managua) нь Никарагуагийн нуур юм. 1,042 км² талбайтай, 65 километр орчим урт, 25 километр орчим өргөнтэй тус нуурын нэрийг Никарагуа нуурын нэртэй адил, Испанийн колоничлогчид "Манге" (тэдний Манкеме овгийнхныг нэрлэдэг байсан нэр) болон agua ("ус") гэсэн үгсийг нийлүүлэн өгчээ. Никарагуа улсын нийслэл Манагуа хот нуурын баруун өмнөд эрэгт оршино.
Нуурын усанд хэдэн арваны турш хүмүүсийн хэрэглэсэн бохир ус цутгагдаж байсан тул ус нь ихээр бохирдсон. Гэхдээ одоо ч Манагуагийн зарим иргэд нуурын эрэгт амьдарч, загасыг нь идэн амь зуусаар байна.
1998 онд гарсан Митч хар салхины үеэр нуурын усны түвшинй 5 өдөрт 3 метрээр нэмэгдэж, ойр орчмын байшин барилгыг сүйтгэж байсан удаатай.
Манагуа нуур Типитапа голоор Никарагуа нууртай холбоотой ч Никарагуа нуурын бух аврага загаснууд Манагуа нуурын бохир ус руу ордоггүй аж.
Энэ нуурын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.