Малайз
From Wikipedia, the free encyclopedia
Малайз (Малай: Malaysia) нь 13 муж, 3 холбооны нутгаас бүрдэх Зүүн Өмнөд Азийн орон юм. Нийт газар нутгийн хэмжээ нь 330,803 кв.км.[14][15] Нийслэл хот нь Куала Лумпур, Холбооны Засгийн газар Путражаяа хотод байрлана. 2018 оны байдлаар улсын нийт хүн ам 31 сая 890 мянга бөгөөд 70 % орчим нь хотод амьдардаг. Албан ёсны хэл-малай.
Quick Facts МалайзMalaysia (Малай), Нийслэлба томоохон хот ...
Малайз Malaysia (Малай)
| |
---|---|
Төрийн дуулал: Negaraku "Миний эх орон" | |
Нийслэл ба томоохон хот | Куала Лумпур[fn 1] 3°8′N 101°41′E |
Засаг захиргааны төв | Путражая[fn 2] 2°56′N 101°42′E |
Албан ёсны хэл | Малай хэл[lower-alpha 1][lower-alpha 2][lower-alpha 3] |
Зөвшөөрөгдсөн хэл | Англи хэл[lower-alpha 3] |
Угсаатны бүлгүүд |
|
Шашин (2020)[4] |
|
Ард түмний нэршил | Малайзчууд |
Төр засаг | Холбооны парламентын үндсэн хуульт сонгомол хаант засаглал |
• Хаан | Абдуллах ал-Хадж |
• Ерөнхий Сайд | Анвар Ибрахим |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Деван Негара (Сенат) |
• Доод танхим | Деван Ракят (Төлөөлөгчдийн танхим) |
Тусгаар тогтнол | |
• Малайн холбоо | 8 сарын 31, 1957 он[6] |
• Саравакийн бие даасан засаглал | 7 сарын 22, 1963 он |
• Хойд Борнеогийн бие даасан засаглал | 8 сарын 31, 1963 он[7] |
• Малайзын тунхаглал | 9 сарын 16, 1963 он |
Газар нутаг | |
• Нийт | 329,847[8] км2 (67) |
• Усны эзлэх талбай (%) | 0.3 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 33,200,000[9] (45) |
• 2023 тооллого | 32,447,385[10] |
• Нягтаршил | 101/км2 (116) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $1.230 их наяд [11] (31) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $36,847[11] (54) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $447,026 тэрбум[11] (35) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $13,382[11] (66) |
ОТББИ (2018) | ▲ 41.2[12] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.803[13] маш өндөр · 62 |
Мөнгөний нэгж | Ринггит (RM) (MYR) |
Цагийн бүс | UTC+8 (МСЦ) |
Огнооны формат | өө-сс-жжжж |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +60 |
Домэйн нэр | .my |
Close
Улсын газар нутаг нь Өмнөд Хятадын тэнгисээр зааглагдсан хоёр салангид, тодруулбал Энэтхэг-Хятадын хойг дахь Баруун Малайз, Калимантан арал дахь Зүүн Малайзаас бүтнэ. Малайз нь Тайланд, Индонез, Сингапур, Бруней, Филиппинтэй хиллэнэ.[15] Тус улс нь экваторт ойрхон учраас халуун орны уур амьсгалтай.