From Wikipedia, the free encyclopedia
Макао (ᠣᠣᠮᠧᠨ; ханз. 澳門; хял. 澳门; Jyutping: ou3 mun4) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 2 тусгай захиргааны бүсийн нэг юм (нөгөө нь Хонконг). Макао нь Сувдан голын дельтийн баруун эрэгт, Гуандун мужтай хойд талаараа хиллэн, Өмнөд Хятадын тэнгисээр зүүн, өмнө талаараа хүрээлэгдэн оршино[11].
Макао 澳門 | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Онцгой захиргааны бүс | |||||||
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Макао
| |||||||
Бүрэн эрхт улс | Хятад | ||||||
Португалын түрээс | 1557 | ||||||
Бээжингийн гэрээ | 12 сарын 1, 1887 он | ||||||
Хятад-Португалын хамтарсан тунхаг | 3 сарын 26, 1987 он | ||||||
Хятадад шилжүүлэв | 12 сарын 20, 1999 он | ||||||
Хамгийн том париш (хүн ам) | Носса-Сеньора-ди-Фатима | ||||||
Албан ёсны хэл | |||||||
Бүс нутгийн хэл |
| ||||||
Албан бичиг |
| ||||||
Угсаатны бүлгүүд (2016) | 88.4% Хятадууд 4.6% Филиппинчүүд 2.4% Вьетнамчууд 1.7% Португалчууд 2.8% бусад[3] | ||||||
Ард түмний нэршил | Макаочууд[lower-alpha 3] | ||||||
Төр засаг | Нэгдмэл нэг намын төрийн хүрээнд гүйцэтгэх засаглалтай засгийн газар[6] | ||||||
• Ахлах Захирагч | Хо Ят-сэнг | ||||||
• Захиргаа ба хууль зүйн нарийн бичгийн даргын газар | Андре Чонг Вен Чон | ||||||
• Ассамблейн дарга | Коу Хой Ин | ||||||
• Шүүхийн дарга | Сэм Хоу Фай | ||||||
Хууль тогтоох байгууллага | Хууль Тогтоох Ассамблей | ||||||
Үндэсний төлөөлөл | |||||||
• Ардын төлөөлөгчдийн их хурал | 12 гишүүн | ||||||
• Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл | 29 төлөөлөгч[7] | ||||||
Газар нутаг | |||||||
• Нийт | 115.3 км2 | ||||||
• Усны эзлэх талбай (%) | 73.7 | ||||||
Хамгийн өндөр цэг (Колоан Альто) | 172.4 м (565.6 фут) | ||||||
Хүн ам | |||||||
• 2021 тооцоо | 682,300 | ||||||
• Нягтаршил | 21,340/км2 (1) | ||||||
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо | ||||||
• Нийт | $63.47 тэрбум[8] (115) | ||||||
• Нэг хүнд ноогдох | $89,558 (9) | ||||||
ДНБ (нэрлэгч) | 2023 тооцоо | ||||||
• Нийт | $35.84 тэрбум (100) | ||||||
• Нэг хүнд ноогдох | $50,571 (23) | ||||||
ОТББИ (2018) | 36.0[9] дунд | ||||||
ХХИ (2019) | ▲ 0.922[lower-alpha 4] маш өндөр · 17 | ||||||
Мөнгөний нэгж | Макао патака (MOP) | ||||||
Цагийн бүс | UTC+08:00 (Макаогийн Стандарт Цаг) | ||||||
Огнооны формат | өө/сс/жжжж жжжж年сс月өө日 | ||||||
Сүлжээний хүчдэл | 220 В–50 Гц | ||||||
Жолооны тал | зүүн | ||||||
Утасны томьёо | +853 | ||||||
ISO 3166 код |
| ||||||
Домэйн нэр |
| ||||||
Улсын дугаарын угтвар | Орон нутгийн тээврийн хэрэгсэлд байхгүй, хил дамнасан тээврийн хэрэгсэлд 粤Z |
хүн ам нь - 653 100 человек (2017 оны байдлаар). Албан ёсны хэл нь: португал болон хятад (кантон аялгуу).
Тус бүс нутагт сүлжмэл эдлэл, тоглоом наадгай, аялал жуулчлал, мөрийтэй тоглоомын салбар буюу казино хөгжсөн. 2008 оны байдлаар дэлхийн хамгийн өндөр наслалттай нутаг болно[12].
Макао нь Португалын колони байсан бөгөөд Хятад дахь Европын анхны, бас сүүлчийн колони юм[13][14]. Португалын худалдаачид анх 16-р зуунд Макаод ирж суурьшсан бөгөөд 1999 оны 12 сарын 20-нд Хятадад шилжүүлж өгөх хүртлээ захирчээ. Хятад-Португалын хамтарсан тунхаглал, Макаогийн Үндсэн Хууль ёсоор шилжүүлснээс хойш 50 жил буюу 2049 он хүртэл өндөр зэрэгтэй автономит эрх нь хадгалагдах юм[15].
БНХАУ-ын "Нэг улс, хоёр систем" бодлогын дагуу, БНХАУ-ын Төрийн зөвлөл Макаогийн батлан хамгаалах, гадаад бодлогыг хариуцах бөгөөд Макао нь өөрийн хуулийн тогтолцоо, цагдаа, мөнгөний болон гаалийн бодлого, хүн амын бодлоготой бөгөөд олон улсын байгууллага, арга хэмжээ зэрэгт төлөөлөгчдөө илгээх зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэдэг[15][16].
Эртний өмнөд хятадын МЭӨ 4-2 мянган оны соёлын олдворууд байдаг. Цинь улсын (МЭӨ 221-206 он) Макаогийн газар нутаг Гуандун мужийн нтагт багтдаг байжээ. V зуунаас эхлэн Гуанжоу болон Зүүн өмнөд Азийн чиглэлд явдаг худалдааны усан онгоцууд түр зогсдог боомт хэлбэрээр ашиглаж байжээ. 1277 онд хятадын Сун улсын удирдагчид Монголын довтолгооноос энэ арал руу зугтаасан байна. Тэд анхны байнгын оршин суугчид болж сууршиж чаджээ.
Мин улсын (1368-1644) үед Макао арал руу Гуандун, Фуцзянь нутгийн загасчид суурших болсон байна. Тэд "А-ма" сүм барьсан байна. Энэ сүмийн нэрнээс «Макао» гэж үг гаралтай ажээ.
16-р зууны эхэн үед Макао жижиг суурин хэвээр байв. 1513 онд Португаличууд анх удаа Сувдан голын аманд бууж, 1517-1518 онд Хаожингаогийн ойр орчмын газар суурьшжээ. Энэ нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлж, 1521 онд португалчуудыг Гуандун эргээс хөөн гаргажээ. Гэсэн хэдий ч 1536 онд хөлөг онгоц сүйрсний дараа Португалийн худалдаачид Хаожингаод гарч ирж 1553 онд Макаод худалдааны цэгээ байгуулжээ.
Европчууд Хятадын өмнөд эргийн бусад арлууд дээр суурьших оролдлого бүтэлгүйтсэн ч Макао цэцэглэн хөгжсөн байна. Португаличууд тус аралыг Гуанжоу болон Хятадын бусад бүс нутаг, мөн Японтой худалдаа хийх дамжлага бааз болгон ашиглаж байжээ.
Макао | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Макао
Эх сурвалж: www.wetterkontor.de. хандсан 27. Хоёрдугаар сар 2014. |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.