Мадагаскар тутгалжин
From Wikipedia, the free encyclopedia
Мадагаскар тутгалжин (Numenius madagascariensis) мөн Том тутгалжин нь Хомноотынхон овгийн томхон ус гатлагч шувуу юм. Бордуу зүсмийн бөгөөд бусад ус гатлагч шувуудын дотор хамгийн урт хошуутай болно. Биеийн урт нь 63 см.
Quick Facts Мадагаскар тутгалжин, Ховордолтын зэрэглэл ...
Мадагаскар тутгалжин | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Numenius madagascariensis (Карл Линней, 1766) | ||||||||||||||
Close
Тэд үржлийн улирлаа зүүн хойд Ази, Сибирь, Камчаткын хойг, Монголд өнгөрүүлдэг. Чийгтэй намгархаг газар, нуур цөөрөмд нутаглана. Өвөл болоход нүүдэллэн Австрали, Өмнөд Солонгос, Тайланд болон Шинэ Зеландад өвөлждөг. Мадагаскар тутгалжин нь урт хошуугаа ашиглан шавар дундаас өт хорхой барьж иддэг. 2006 оны байдлаар нийт 38,000 ш тоологдоод байна.