Ляоян нутгийн син жун шу шэн
From Wikipedia, the free encyclopedia
Ляоян нутгийн син жун шу шэн нь Юань улсын арван син жун шу шэний нэг. Уг син шэн бол Дайду хотод байсан Жун Шу Шэнд захирагдаж, тухайн орон нутгийн засаг захиргааны хэргийг гардан гүйцэтгэж байсан дунд шатны аппарат юм. Наян зэргийн зүүн хойдын төрлийн ван нарын бослого дарагдаж дууссны дараа 1291 онд Хасар, Тэмүгэ Отчигин, Хачиун нарын удмын ноёдын соёрхолын газрыг татан буулган нэгтгээд хятад засаг захиргааны нэгжийг байгуулсан.