Ляонин муж
From Wikipedia, the free encyclopedia
Ляонин (хятадаар 辽宁 - liáoníng; монгол бичгээр лийоонинг) — БНХАУ-н 23 мужийн нэг, тэр дотроо зүүн хойд орон, хуучнаар хэлвэл Манжуур оронд байгаа 3 мужийн нэг. Ялу голоор БНАСАУ-тай хиллэж, дотооддоо Гирин муж, Өвөр Монгол орон, Хэбэй мужтай хаяалдаг. Бас Шар тэнгист тулна. Мужийн нутгийн дундуур Ляо гол (Ляохэ) урсдаг, түүний дорнодийг Ляодун хойг гэдэг. Мужийн 145,900 км2 (21/33) нутагт 2010 онд 43.7 сая (14/33) хүн оршин сууж байв.