Лас Пальмас
From Wikipedia, the free encyclopedia
Лас Пальмас де Гран Канариа (исп. Las Palmas de Gran Canaria) буюу Лас Пальмас нь Канарын арлуудын өөртөө засах орны нийслэл (Санта Крузтай хамтдаа), хамгийн том хот бөгөөд 2010 оны байдлаар 383,308 оршин суугч бүхий, Испанийн 9 дэх том хот юм. Арлын оршин суугчдын 45.9%, Канарын арлуудын оршин суугчдын 18.35% нь тус хотод оршин сууна. Лас Пальмас нь Европын Холбооны, Европоос гадна орших хамгийн том хот юм. Тус хот нь Африкийн баруун хойд эргээс 150 орчим километр зайд Атлантын далайд орших, Испанийн Гран Канариа арлын зүүн хойд хэсгийг эзлэн оршдог.
Лас Пальмас де Гран Канариа Las Palmas de Gran Canaria | |||||
| |||||
Lua error in Module:Location_map at line 522: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Spain 3" does not exist. |
|||||
Солбицол: 28°9′N 15°25′W | |||||
---|---|---|---|---|---|
Улс | Испани Испани | ||||
Өөртөө засах орон | Канарын арлууд | ||||
Муж | Лас Пальмас | ||||
Арал | Гран Канариа | ||||
Түүх | |||||
Байгуулагдсан | 1478 оны 6 сарын 24 | ||||
Газар нутаг | |||||
- Нийт | 100.55 км² | ||||
Өндөр | 8 м | ||||
Хүн ам | |||||
- Нийт (2010) | 383,308 | ||||
- Нягтрал | 3,800/км² | ||||
Цагийн бүс | UTC+0 | ||||
- Зун | UTC+1 | ||||
Шуудангийн хаяг | 35001-35020 | ||||
Цахим сүлжээ: Албан ёсны цахим хуудас |
Лас Пальмас нь субтропикийн уур амьсгалтай, бүтэн жилийн турш дулаахан таатай байдаг.
Хот 1478 онд байгуулагдаж, 17-р зууныг хүртэл Канарын арлуудын цор ганц де факто нийслэл гэгдэж байв[1]. Өнөөдөр тус хот Санта Крузтай хамтдаа Канарын арлуудын нийслэлийн үүргийг гүйцэтгэж байна.