![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/68/ChrisMartinManch030623_%2528cropped%2529.jpg/640px-ChrisMartinManch030623_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Крис Мартин
From Wikipedia, the free encyclopedia
Кристопер Эйнтони Жорн "Крис" Мартин (1977 оны 3-р сарын 2нд төрсөн) нь Английн дуучин, хөгжмийн зохиолч, продюсер, мулти-хөгжимчин. Тэрээр Британы алтернатив рок Coldplay хамтлагийн үүсгэн байгуулагч, гоцлол дуучин. Тэрээр Дэвон мужийн Эксэтор хотын Вайтстон нэртэй газар төрсөн. Мартин 'Лондон их сургуулийн коллеж'-д суралцаж байхдаа Жонни Баклэнд-тай танилцан 1996 онд хамтлагаа Pectoralz нэртэйгээр байгуулж 1998 онд нэрээ Coldplay болгон өөрчилсөн.
Крис Мартин | |
---|---|
![]() | |
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | Кристопер Эйнтони Жон Мартин |
Төрсөн | 1977 оны 3 сарын 02 Exeter, Devon, Англи |
Хөгжмийн урсгал | Алтернатив рок, Арт рок, Британ рок |
Мэргэжил | Дуучин,продюсер |
Зэмсэг | гитар,төгөлдөр хуур, аман хуур, мандолин, лимбэ, бүрээ, басс гитар, орган |
Идэвхтэй | 1996-одоо |
Студи | Parlophone, Capitol |
Хамтардаг уран бүтээлчид | Coldplay, Los Unidades |
Цахим хуудас | www.coldplay.com |
Мартин Coldplay-н бусад гишүүдтэйгээ хамтран 2000 онд гаргасан "Yellow" синглээрээ дэлхий дахинд танигдаж эхэлсэн байдаг. Энэхүү дуу нь хамтлагийн анхны Грэмми шагналын номинац болох "Шилдэг рок дуу" номинацийг авчирсан. Хамтлаг улмаар A Rush of Blood to the Head болон Viva la Vida зэрэг хэд хэдэн цомгоороо шүүмжлэгчдээс өндөр үнэлгээг авч сайшаал хүртэн, хэд хэдэн Brit Awards болон Grammy Awards хүртжээ. Coldplay дэлхий даяар 80 гаруй сая уран бүтээлээ борлуулсан нь тэднийг бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн нэг болгосон.