![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7e/Conservative_Party_conference_2011.jpg/640px-Conservative_Party_conference_2011.jpg&w=640&q=50)
Консерватив Нам (Их Британи)
From Wikipedia, the free encyclopedia
Их Британийн Консерватив нам (англи. The Conservative and Unionist Party), албан бус түүхэн нэр нь - тори (англи. tory) -Баруун төвийн үзэлтэй Их Британийн улс төрийн нам. Консерватив нам нь 1834 онд байгуулагдсан бөгөөд 19-р зуунд Либерал намын эгэн адил Их Британийн тэргүүлэх хоёр намын нэг байсан юм.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7e/Conservative_Party_conference_2011.jpg/640px-Conservative_Party_conference_2011.jpg)
1920-иод онд Либерал нам иргэдийн саналаа алдаж эхэлсэн тул Их Британид Хөдөлмөрийн нам буюу Лейборист нам тус Консерватив намын гол өрсөлдөгч нам болжээ. 20-р зуунд Уинстон Черчилль (1940-1945, 1951-1955), Маргарет Тэтчер (1979-1990) зэрэг Консерватив намын Ерөнхий сайд нар Засгийн газрыг 57 жил тэргүүлэн удирдсан байна. Тэтчерийн үед эдийн засгийн либералчлалыг өргөн хүрээнд хийсэн гэж хүлээн зөвшөөрдөг үздэг.
2010 онд Дэвид Камероны удирдлага дор тус нам Засгийн эрхэнд эргэн ирсэн байна. 2014 оны сонгуулийн дүнгээр Консерватив нам Европын парламентад 19 суудал авч Британийн намуудаас гуравт орж байна.
Мөн үүнээс гадна тус нам нь Шотландын парламентад суудлын тоогоороо гуравт орж, Уэльсийн Үндэсний Ассамблейд хоёрт орж байна.
Намыг 2019 оны 7-р сарын 24-өөс 2022 оны 7-р сарын 7 хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Борис Жонсон удирдаж байв. Түүний өмнө буюу 21-р зуунд тус намыг Тереза Мэй (2016-2019), Майкл Ховард (2003-2005), Иан Дункан Смит (2001-2003), Уильям Хэйг (1997-2001) нар удирдаж байжээ.