From Wikipedia, the free encyclopedia
Колумб улсын хөлбөмбөгийн шигшээ баг 1936 онд бүрдэж, 1938 онд анх олон улсын тэмцээний утаа үнэрлэжээ. Яван чангарсаар 1962 оноос дэлхийд хүч үздэг болж, 2013 онд дэлхийн чансааны 3-рт, 2014 онд 8-рт бичигдэн сайжирсан юм. Тус багийг Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (КОНМЕБОЛ)-ноос дам, Колумбын хөлбөмбөгийн холбооноос шууд эрхлэн анхаардаг.
Колумбын шигшээ баг 1962, 1990-1998, 2014 оны гэсэн таван ДАШТ-д оролцож, 2014 онд шөвгийн 8-д шалгарч байсан бол Өмнөд Америкийн АШТ-д 1945 оноос эхлэн тогтмол оролцож, нэг түрүүлж (2001), гурван удаа гутгаар байр (1987, 1993-1995) эзэлжээ.
Колумбын хөлбөмбөгийн «алтан үе» (1987-2002) хориодхон жилийн өмнөөс эхтэй. Энэ үед Карлос Вальдеррама (хамгаас олон тоглосон), Леонель Альварес, Луис Карлос Переа зэрэг хөлбөмбөгчид байв. Хэсэг завсарласны дараа 2011 оноос Колумбын шигшээ баг дахин дэлхийд тодорч эхлэв. Энэ цагт Радамель Фалькао, Хамес Родригес зэрэг залуус сүрхий байгаа.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.