Коктейль (Англи: Cocktail) нь суурь болох архинд өөр төрлийн архи, эсвэл жимсний шүүс зэргийг хольж хийдэг спиртийн төрлийн ундаа (Гэхдээ спиртгүй коктейль ч байдаг) юм. Холимог архи ч гэж хэлж болно.
Суурь болох архи нь виски, брэнди, жин, цагаан архи, ром, текилла зэрэг спиртийн хувь өндөртэй архийг хэрэглэх нь элбэг. Орчин үед ликёр мөн ихээр ашиглагдах болсон.
Холимог архины түүх нь Эртний Египет, Эртний Ром, Тан улсын үеэс улбаатай.
Эрт цагт шар айраг, виног дангаар нь уухад амт муутай байдаг байсан тул зөгийн бал, дал модны жимсний шүүс зэргийг хольж, эсвэл далайн усаар шингэлж уудаг байв.
Мөн дундад зууны Европт өвөл виног халааж уух болсон байна. 17-р зуунд Энэтхэгт бий болсон панч хэмээх ундаа тэр дороо Европт тархсан байна. Коктейль гэдэг үг 1750-аад оноос хэрэглэгдэх болсон.
Түүнээс хойш холимог архи буюу коктейль баарны цэсэнд багтах болж, мөсний машин зохион бүтээгдсэн 1875 оноос хойш жилийн турш мөс хялбар олдох болсон учраас хүйтэн ундаа гэдэг утгаараа коктейль дэлгэрсэн ажээ.
- Сэгсрэх
- Шейкер буюу сэгсрэгчид мөс болон холих ундаануудаа хийгээд, сэгсэрч хийх арга.
- Хутгах
- Амархан холигдох ундаануудыг хундагандаа хийгээд, халбага зэргээр хутгаж хийх арга.
- Энгийн
- Хундагандаа шууд мөс болон ундаануудаа хийж уух арга.
- Холих
- Миксер буюу холигч ашиглан, ундаанууд ба мөсөө сайн хольж хийх арга.
- Давхарлах
- Нягтаараа ялгаатай ундаануудыг хооронд нь холилгүйгээр давхарга үүсгэн хийх арга.
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.