![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bd/Coke_Ovens_Abercwmboi.jpg/640px-Coke_Ovens_Abercwmboi.jpg&w=640&q=50)
Коксын хий
From Wikipedia, the free encyclopedia
Коксын хий — чулуун нүүрсийг коксжуулах (агааргүй орчинд 900-1100°С температурт халаах процесс) үед ялгардаг шатамхай хий. Коксын хий нь олон үнэт нэгдлүүдийг агуулдаг. Устөрөгч, метан, нүүрсхүчлийн дан ба давхар ислүүдээс гадна, коксын хий нь чулуун нүүрсний давирхайны уур, бензол, аммиак, хүхэрт устөрөгч, г.м. олон нэгдлүүдийг агуулдаг. Дэгдэмхий бүтээгдэхүүнүүдийг агуулсан уур-хийн холимог, боловсруулж буй нүүрсний 25 жин.%-д хүрдэг. Уг уур-хийн холимгийг цуглуулан авч боловсруулдаг. Дэгдэмхий бүтээгдэхүүнүүдийг салгах зорилгоор усаар шүршиж 70-80°C температуртай болгон хөргөнө. Энэ үед уурын фазаас давирхайны дийлэнх шингэрч ялгарна. Хөргөлтийг цаашид хоолойт хөргүүрт (дулаан солилцуур) явуулна (25-35°C хүртэл). . Конденсатуудыг нийлүүлэн тунгаах замаар давирхайны дээд ус, аммиакийн ус, чулуун нүүрсний давирхай зэргийг ялган авдаг. Дээр дурьдсан цэвэлэх процессуудын дараах хийг түүхий хий гэдэг. Түүхийг хийг цаашид аммиак ба хүхэрт устөрөгчөөс дараалуулан цэвэрлэж салгана. Үүний дараа шингээгч тосоор угааж бензол ба фенолоос, хүхрийн хүчлээр угааж пиридиний сууриудаас тус тус цэвэрлэнэ. Цэвэрлэсэн коксын хийг (боловсруулж буй нүүрсний 14-15 жин.%) коксын зуухны түлш байдлаар эсвэл өөр зорилгоор ашиглана.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/38/Gas_Works_Park_03.jpg/640px-Gas_Works_Park_03.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bd/Coke_Ovens_Abercwmboi.jpg/640px-Coke_Ovens_Abercwmboi.jpg)