From Wikipedia, the free encyclopedia
Кипр (грек. Κύπρος, турк. Kıbrıs), албан ёсоор Бүгд Найрамдах Кипр Улс (грек. Κυπριακή Δημοκρατία, турк. Kıbrıs Cumhuriyeti) нь Газар дундын тэнгист оршдог арлын улс. 2004 оны 5 сарын 1-ээс Европын Холбооны гишүүн болсон.
Бүгд Найрамдах Кипр Улс | |
---|---|
Төрийн дуулал: Ὕμνος εἰς τὴν Ἐλευθερίαν[lower-alpha 1] "Эрх чөлөөний дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Никосиа 35°10′N 33°22′E |
Албан ёсны хэл | |
Цөөнхийн хэл |
|
Нутгийн хэл |
|
Угсаатны бүлгүүд |
|
Шашин (2020; Умард Киприйг оруулан) | |
Ард түмний нэршил | Кипрчүүд |
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Никос Христодулидис |
• Дэд Ерөнхийлөгч | Сул[lower-alpha 2] |
• Төлөөлөгчдийн танхимын дарга | Аннита Деметриу |
Хууль тогтоох байгууллага | Төлөөлөгчдийн танхим |
Тусгаар тогтнол (Их Британиас) | |
• Лондон-Цюрихийн хэлэлцээр | 2 сарын 19, 1959 |
• Тусгаар тогтнолоо тунхаглав | 8 сарын 16, 1960 |
• Тусгаар тогтнолын өдөр | 10 сарын 1, 1960 |
• ЕХ-д нэгдэв | 5 сарын 1, 2004 |
Газар нутаг | |
• Нийт[lower-alpha 3] | 9,251 км2 (162) |
• Усны эзлэх талбай (%) | 0.11[5] |
Хүн ам | |
• 2021 тооцоо | 1,244,188[lower-alpha 3][6][7] (158) |
• 2021 тооллого | ▲ 923,272[lower-alpha 4][8] |
• Нягтаршил | 123.4[lower-alpha 3][9]/км2 (82) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $49.857 тэрбум[10] (124) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $54,611[10] (31) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $30.864 тэрбум[10] (105) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $33,807[10] (31) |
ОТББИ (2021) | 29.4[11] бага |
ХХИ (2021) | ▲ 0.896[12] маш өндөр · 29 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+2 (ЗЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 (ЗЕЗЦ) |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +357 |
Домэйн нэр | .cy[lower-alpha 5] |
9251 хавтгай дөрвөлжин км (Киприйн статистикийн газрын 2003 оны 1-р сард нийтэлсэн албан мэдээ). Хүн ам: 2002 оны албаны талын төсөөллөөр 800 мянга. Түүний дотор Грек үндэстэн 85,2 хувийг эзэлж, Турк үндэстэн 11,6 хувийг эзэлж байна. Түүнээс гадна Армани, Латин, Малүн зэрэг үндэстний цөөнх бий. Гол хэл нь грек болон турк хэл, нийтээр англи хэл хэрэглэдэг. Грекүүд Үнэн алдартаны шашин шүтэж, туркчууд нь Исламын шашин шүтдэг. Нийслэл: Никосиа, 363 мянган хүн амтай, түүний дотор грек район нь 273 мянган, турк район нь 90 мянган хүн амтай. Жилийн дундаж халууны хэмжээ 31 – 37 хэм, хамгийн сэрүүндээ 5 – 15 хэм:
Газар дундын тэнгисийн зүүн хойд хэсэгт байдаг бөгөөд тус тэнгисийн 3-р том арал юм. Нийт 782 км урт тэнгисийн эрэгтэй, завсарын халуун бүсийн газрын дундад тэнгисийн цаг агаартай. Зундаа хуурай халуун, өвөлдөө дулаан чиглэг, зундаа дундажаар 28 – 35 хэм, өвөлдөө 4 – 10 хэм.
Манай тооллоос өмнөх 1500 онд грек хүмүүс энэ арал дээр нүүж ирсэн байна. Дараа нь Египет, Перс зэрэг орон Киприйг байлдан дагуулж байв. Манай тооллын өмнөх 58 онд Ромын эзэнт гүрэнд хамрагдав. 395 онд зүүн Ромын эзэнт улсад эзлэгдэв. 1571 онд Османы хаант улсын харьяанд оров. 1878 онд Англид таслан өгч, 1925 онд Английн "шууд харьяа колонийн нутаг" болсон байна. 1959 оны 2-р сарын 19-ний өдөр Кипр нь Англи, Грек, Турктэй "Цюрих – Лондон"-ы хэлэлцээр байгуулж, 1960 оны 8-р сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо тунхаглаж, Бүгд Найрамдах Кипр Улсыг байгуулав. 1961 онд Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлд нэгдэв. Тусгаар тогтносны дараа грек, турк хоёр үндэстэн олон удаа мөргөлдөөн үүсгэх болжээ. Турк үндэстэн нь 1974 оноос арлын умард хэсэг рүү нүүсэн бөгөөд 1975 он болон 1983 онд "Киприйн турк үндэстний муж улс" болон "Бүгд Найрамдах Хойд Киприйн Турк Улс"-ыг тус тус байгуулж, хоёр үндэстэн өмнөд хойд хоёр хэсэгт хуваагдсан байдалд орсон байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.