From Wikipedia, the free encyclopedia
Канвонь (강원도, Канвонь-ду) — Гуулин, Чусонь улсын үеэс тогтсон Солонгосын найман аймгийн нэг нь байв.
995 онд тус нутгийг Шуанбан-ду гэж нэрийдэж байв. 1391 онд Каннөн-ду гэж нэрлэгдсэн.
1395 онд Каннөн Воньжү хоёр хотын нэрийг нийлүүлэн Канвонь гэж нэрийдсэн нь өнөөдрийг хүртэл хадгалагджээ.
1895 онд Канвонь аймгийг хоёр хувааж өрнөд хагасыг Чүньчонь тойрог, дорнод хагасыг Каннөн тойрог болгожээ.
1896 онд Солонгосын засаг захиргаа дахин 13 аймаг болж хуваагдахад хоёр тойргийг нэгтгэж Канвонь аймгийг дахин байгуулсан ба аймгийн төвийг Воньжүд байсныг Чүньчоньд шилжүүлжээ.
1945 онд Солонгос хоёр хуваагдсанаар, 1948 онд хоёр Солонгос улс тогтсоноор, Солонгосын дайн дууссан 1953 оны дараах байдлаар тус уламжлалт нутаг Өмнөд Солонгосын Канвонь, Умард Солонгосын Канвонь гэсэн хоёр тусдаа нутаг болжээ.
Канвонь нутгаар Тэбэг уулын нуруу дайрдаг. Хоёр Солонгосын хил 38-р өргөргийн дагуу Канвониор дайран тогтсон.
Канвонь дорноос өрнөш 150 км, умраас өмнөш 243 км сунасан. Нийт эргийн урт 314 км болно.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.