Их Стефен
From Wikipedia, the free encyclopedia
Молдавийн III Стефан буюу Их Стефан (Англи: Stephen III of Moldavia; Румын хэл:Ştefan cel Mare şi Sfânt) нь 1433-1504 оны хооронд амьдарч байсан бөгөөд 1457-1504 оны хооронд Молдавийн ван байсан ажээ. Тэрээр Молдавийн хааны Мушат угсааны хамгийн алдартай ван юм. Түүнийг “Ариун бөгөөд Их Стефан” гэх нэрээр нь хүн төрөлхтөн мэддэг.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/Humorstefan.jpg/200px-Humorstefan.jpg)
Молдави нь өнөөгийн Румын улсын нэг муж юм. Түүний засаглалын үед Молдави нь Унгар, Польш, Османы эзэнт гүрний эзлэн түрэмгийлэх гэсэн өнгөлзлөгүүдийг тас цохиж, хүчирхэг, хараат бус Молдави улс бий болсон байна.
Стефан Османы эзэнт улсын эсрэг урт удаан хугацаанд тууштай, амжилттай тэмцэж байснаараа Европ дахинаа ихэд алдаршсан гэдэг. Тэрээр Османы туркуудтэй том бага нийлсэн 36 дайн тулаан хийхдээ 34-т нь ялж байжээ. Туркуудын эсрэг хийсэн Васлуйн тулалдаанд шийдвэрлэх ялалт байгуулны дараа Ромын пап IV Сикстус “Христын шашны жинхэнэ тэмцэгч” хэмээх цол хайрласан гэдэг. Стефан нь өнөөдөр Молдавийн Христийн шашинтнуудын гэгээн шүтээнүүдийн нэг болжээ.