Интерпол
From Wikipedia, the free encyclopedia
Интерпол буюу Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага (франц хэлээр.Organisation internationale de police criminelle, англи. The International Criminal Police Organization) нь гэмт хэргийг таслан зогсоох, дэлхийн улс орнуудын цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой олон улсын байгууллага юм. Байгууллагын нэрийг Интерпол гэж товчлон нэрлэж хэвшсэн. Байгууллагын төв байр нь Франц улсын Лион хотод байрладаг. Бүс нутгуудийг хариуцсан 7 товчоо, Үндэсний төв товчооноос бүрдэх 196 гишүүн оронтой томоохон байгууллага юм.[1] Үйл ажиллагаа болон гишүүн орнуудынхаа цар хүрээгээр НҮБ-ын дараа ордог.
Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага – Интерпол ОУЭЦБ-Интерпол | ||
---|---|---|
Лион дахь Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газар | ||
Англи нэршил | The International Criminal Police Organization – Interpol | |
Байгууллагын төрөл | Олон улсын цагдаагийн байгууллага | |
Байгууллагын төв | ||
Дарга | Герман Юрген Шток (ерөнхий нарийн бичгийн дарга) | |
Гишүүн улсууд | 194: | |
Албан- ба ажлын хэл |
Англи, франц, | |
Байгуулагдсан |
1923 | |
www.interpol.int |
Интерпол нь 1914 онд хууль сахиулах хамтын ажиллагааны чиглэлээр 24 улс орны төлөөлөгчдөөс бүрдсэн Олон улсын Эрүүгийн цагдаагийн конгрессийн үеэр үүсгэн байгуулагдах үндэс суурь нь тавигдсан. 1923 онд Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Комисс нэртэйгээр байгуулагдсан. 1956 онд зохион байгуулагдсан хурлын үеэр дүрмээ шинэчлэн баталж, байгууллагынхаа нэрийг цахилгаан мэдээний код болох ИНТЕРПОЛ гэсэн нэршлийг ашиглахаар албан ёсоор шийдвэрлэсэн.
Монгол Улс тус байгууллагад 1991 оны 11-р сарын 4-нд элссэн байна.