Ивасаки Кёоко (Япон: 岩崎恭子、いわさき きょうこ, 1978 оны 7 сарын 21 - ) нь Японы усан спортын тамирчин, Барселоны олимпын алтан медальтан юм. Одоо спортын тайлбарлагч, Японы Олимпын Хорооны Арга хэмжээ, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны зөвлөлийн гишүүн, Японы Усан Спортын Холбооны усанд сэлэлтийн зөвлөлийн гишүүн, зааварлагчийн ажил эрхэлдэг.
| ||||||||||||||||
|
Тэрээр Японы Шизүока мужийн Нүмазү хотноо төрж, Нихон их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгсчээ.
Ивасаки нь 1992 оны Барселоны олимпод усанд сэлэлтээр оролцож, эмэгтэйчүүдийн 200м-ийн мэлхий сэлэлтийн төрөлд 2:26.65 амжилтаар олимпын дээд амжилт тогтоон түрүүлжээ. Тэр олимпын алтан медаль хүртэхдээ дөнгөж 14 нас 6 хоногтой байсан бөгөөд тус улсын түүхэнд олимпоос медаль хүртсэн хамгийн залуу тамирчин болжээ. Мөн холимог буухиа сэлэлтэд Японы багийн бүрэлдэхүүнд 7-р байр эзэлснээс гадна 100м-ийн мэлхий сэлэлтийн төрөлд 13-р байр эзэлсэн аж.
1996 онд Атлантын олимпод оролцсон ч 200м-ийн мэлхий сэлэлтийн төрөлд 10-р байр эзэлж, 100м-ийн мэлхий сэлэлтийн төрөлд урьдчилсан шатнаас хасагдах зэргээр амжилт үзүүлж чадсангүй.
1998 онд 20-хон насандаа тамирчны замналаа өндөрлөж, АНУ-д суралцсан байна.
Ивасаки 2009 оны 4 сард регбигийн Японы шигшээ багийн тамирчин асан Сайтоо Юүяатай гэрлэжээ.
- Ивасаки Кёокогийн албан ёсны блог "Котоба но шизүкү" (Япон хэлээр)
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.