![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d4/27-alimenti%252C_miele%252C_Taccuino_Sanitatis%252C_Casanatense_4182..jpg/640px-27-alimenti%252C_miele%252C_Taccuino_Sanitatis%252C_Casanatense_4182..jpg&w=640&q=50)
Зөгийн аж ахуй
From Wikipedia, the free encyclopedia
Зөгийн аж ахуй нь хүн төрөлхтөн ашиг шимийг нь хүртэн ашиглаж ирсэн эртний аж ахуйн нэг юм. Олон төрөл зүйл зөгий байх боловч түүний дотроос бүл бүлээрээ нийгэмч маягийн зохион байгуулалттай амьдардаг балт зөгийг хүмүүс гаршуулж, арчилж өсгөн түүний бүтээгдэхүүнийг авч ашигласаар ирсэн. Балт зөгийг арчилж үржүүлж, бүтээгдэхүүнийг авч ашиглах чиглэлтэй үйлдвэрлэл явуулах аж ахуйн салбарыг зөгий аж ахуй гэж нэрлэж байна. Зөгийн аж ахуйг дараах чиглэлээр хөгжүүлдэг.
- Зөгийн бүрэлдэхүүн, үүний дотор: бал, лав, тоосорхог, сүүнцэр, жилий, эмчилгээний хор, уурагт бодис зэргийг авч ашиглах
- Жимс, жисгэнэ, хөдөө аж ахуйн таримал ургамлын тоос хүртээх, ургацыг нэмэгдүүлэх
- Аж ахуйн өндөр ашиг шимтэй эх зөгий гаргах, бүлэнцэр бүрдүүлэн өсгөж, зөгий сонирхогч байгууллага, иргэдэд өгөх зорилгоор хөгжүүлж байна.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d4/27-alimenti%2C_miele%2C_Taccuino_Sanitatis%2C_Casanatense_4182..jpg/640px-27-alimenti%2C_miele%2C_Taccuino_Sanitatis%2C_Casanatense_4182..jpg)
Балт зөгийн онцлог нь ер бусын эвсэг, мянга мянгаараа нэг амь мэт амьдарч байгалийн нөхцөлд хүнс тэжээлээ олох, үүр байраа хамгаалах, үр удам, өндөг авгалдайгаа өсгөн бойжуулах, эх зөгийгөө тэтгэн асрах зэрэг онцгой өвөрмөц байдаг.