Зуд
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Зуд гэдэг нь өвлийн улиралд тохиолддог, цаг агаартай холбоо бүхий байгалийн гамшигт үзэгдэл юм. Цас их хэмжээгээр орсон зудыг цагаан зуд гэнэ. Хүйтний эрч эрс чангаран мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр дутагдаж, улмаар тарга хүч муутай мал олноор хорогддог. Хар зуд гэдэг нь цас орохгүй боловч маш их хүйтрэн, малын өвс тэжээл хомсдон нэн ялангуяа унд усаар гачигдан, хүн мал идэш тэжээл, хүнсээр дутаж, зүдрэхийг хэлнэ. Цагаан, хар зудын аль нь ч малчид, хөдөө нутгийнхан, улмаар улс орны эдийн засагт асар их хөнөөл авчирдаг байгалийн гамшиг учраас зудаас малчид өөрийгөө хамгаалахын тулд зун намрын улиралд өвс тэжээл сайн базааж, малын хашаа хороогоо дулаан байлгаж худаг усаа сайтар засаж, дулаалан бэлтгэх их ажлыг цаг алдалгүй хийж чадвал гарз хохирол бага учирна. Монголчууд "Бичин жилд заавал зуд болдог. Тэр тусмаа бүтэн жаранд нэг удаа тохиолддог хөх бичин жил айхавтар бэрх зуд болдог" хэмээн ярьдаг. 1944-1945 оны хөх бичин жилийн өвөл Монгол орон тэр аяараа их зуд турханд нэрвэгдэн улсын нийт мал сүрэг үлэмж хоргодож, дэлхийн хоёрдугаар дайнтай зэрэгцсэн их гамшиг тохиолдсон байна. Мөн 1992 оны өвөл болсон зуд малын толгойд их хорогдол учруулсан. Энэ үе ардчилсан нийгмийн шилжилтийн үед тохиолдсон учир дэлхий нийт энэ асуудлыг анхааралдаа авсан бөгөөд үүнээс хойш Монголд зуд болж буй тухай мэдээг цаг агаарын мэдээ сонсож эсвэл онцгой байдал зарлаж бусад орнууд нийтлэх болсон. Зуд бол хүйтний улиралд мал сүргийг удаан хугацаагаар бэлчээрлүүлэх нөхцөлгүй болгож үй олноор үхэж хорогдуулахад хүргэх цаг агаарын зохисгүй нөхцөл юм.
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Мөн зудыг дотор нь цагаан зуд, харын зуд, шуурган зуд, хүйтэн зуд, хавсарсан буюу туурайн зуд гэж ялгасан байдаг.
Цагаан зуд - Намар өвөл хаврын цагт их хэмжээний цас орж бэлчээр цас хучигдсанаас мал бэлчээрээс өвс олж идэх боломжгүй. Ердийн зуншлагтай жилд зонхилох бэлчээрийг бүрхсэн дунд зэргийн нягтралтай цасны дундаж зузаан хангайн бүсэд 12-15см хээрийн бүсэд 8-10см говийн бүсэд 5-6см болоход мал бэлчээрээс өвс олж идэхэд хүнд болдог байна.
Харын зуд - Хүйтний улиралд удаан хугацаагаар цас огт ордоггүй бөгөөд нуур ихэнх гол мөрөн булгийн ус хөлдсөнөөс худгийн ус хүрэлцэхгүй мал сүрэг усаар гачигдаж олноор үхэх нөхцөл бүрдүүлэхийг харын зуд гэнэ. Ийм нөхцөл Монгол оронд цөөн удаа тохиолдож, бага газар нутгийг хамарч байснаас гадна хүйтний улиралд хэд хэдэн сараар цас орохгүй байх нь ховор тохиолдол бөгөөд ийм үед цастай нутагт нүүдэллэж болох учир бусад зудаас бага хохирол учруулна.
Шуурган зуд - Хүйтний улиралд шуурга удаан хугацаагаар үргэлжилж малын бэлчээрт идэшлэх боломжийг алдагдуулснаас мал бэлчээрлэж чадахгүй тэжээлээр дутагдан, өлсөж, даарч олноор үхэх нөхцөл бүрдэхийг шуурган зуд гэнэ. Хүйтний улиралд 10 м/с-ээр илүү хурдтай салхи хангайн бүсэд 5 хоног, хээрийн бүсэд 4 хоног, говийн бүсэд 3 хоног дарааллан шуурвал дан бэлчээрийн мал бэлчээр ашиглаж чадахгүй үзэхэд хүрнэ.
Хүйтний зуд - Хүйтний улирлын мал бэлчээрлэж чадахгүй болтол хэд хэдэн хоногоор их хүйтэрч, тэжээл, хашаа дутагдсанаас бэлчээрийн мал өсөж, даарч олноор үхэх нөхцөл бүрдэхийг хүйтний зуд гэнэ. Хоногийн дундаж температур уул сарынхаа дундаж температураас 10 градус ба түүнээс ихээр хангайд 10, хээр 7, говь 5 хоног дараалан хүйтэн байхад нөмөр, хашаа, нөөц тэжээлгүй бол мал бэлчээр ашиглаж чадахгүй учир зутарна.
Хавсарсан зуд - Шуурган, Цагаан ба хүйтний зуд эсвэл харын хүйтний шуурган зуд буюу тэдгээрийн зарим нь хавсарч бэлчээрийн мал аж ахуйд бэрхшээл учруулж, ус, тэжээл хашаа дутагдсанаас малыг олноор үхүүлэх нөхцөл бүрдэхийг хавсарсан зуд гэнэ.
Туурайн зуд - Тухайн нутагт өвөлжилтийн байдал хүндэрч дээрээс нь гаднын аймаг сумаас олон мал орж ирснээс бэлчээрийн даац хэтэрч бэлчээрийг бүрэн сүйтгэдэг. Үүнийг туурайн зуд гэнэ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.