From Wikipedia, the free encyclopedia
Зохиогчийн эрх гэдэг нь өвөрмөц шинж бүхий оюуны бүтээл туурвисан бүтээгч буюу зохиогчид хууль ёсны дагуу тухайн бүтээлийг цаашид хэрэглэж, түгээхээр олгож буй онцгой эрхийг хэлдэг. Онцгой эрхийг зөвхөн тодорхой цаг хугацааны туршид эзэмших боломжтой. Тухайн эрх нь бүрэн төгс биш бөгөөд зарим нэг тодорхой хязгаарлалтууд болон үл тооцогдох нөхцөлөөр хязгаарлагддаг, жишээ нь зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд шударга хэрэглээ гэсэн зарчмын дагуу бусад хүмүүс зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг ашиглаж болдог. Зохиогчийн эрхийн нэг том сул тал гэвэл уг эрх зүйн хамгаалалт нь зөвхөн зохиогчийн бүтээлээ илэрхийлж буй арга замыг хамгаалдаг бөгөөд түүний гаргаж буй санааг хамгаалдаггүй юм. Өөрөөр хэлбэл зохиогчийн эрх нь хэн нэгний санааг бус, тухайн санааг илэрхийлж буй арга замыг хамгаалдаг гэсэн үг.
Зохиогчийн эрх нь оюуны өмчийн нэг төрөл бөгөөд зарим нэг төрлийн бүтээлч ажилд хамааралтай. Ихэнх улс орнууд зохиогчийн эрхийн хамгаалалттай ажлуудыг заавал биет хэлбэрт "оруулж, буулгасан" байхыг шаарддаг. Зохиогчийн эрхийг дийлэнх тохиолдолд хэд хэдэн зохиогчид хамтран эзэмшдэг бөгөөд тэдгээр хүмүүс тус бүртээ тодорхой хэсэг эрхийг эзэмшиж, цаашид хэрэглэж аль эсхүл тухайн эрхийг бусдад лицензлэх боломжтой. Зохиогчийн эрх эзэмшиж буй хүмүүсийг эрх эзэмшигчид гэдэг. Дээр дурдсан хэсэг бүлэг эрхэд голдуу дараах эрхүүд багтдаг. Үүнд: олшруулах эрх, үүсмэл бүтээл туурвих эрх, зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг цаашид түгээх эрх, олон нийтийн өмнө тоглолт зохион байгуулах эрх болон ёсны эрх гэх зэрэг эрхүүд багтана.
Бернийн конвенцийн дагуу "утга зохиол ба урлагийн бүтээл" гэсэн нэр томъёонд бүтээсэн арга, хэлбэрийг үл харгалзан дараах бүтээлүүдийг хамруулдаг. Үүнд:
Патент | |
---|---|
Шинэ бүтээл, Ашигтай загвар, Аж үйлдвэрийн загвар | |
Зохиогчийн эрх | |
Ёсны эрх, Эдийн засгийн эрх | |
Барааны тэмдэг | |
Уламжлалт тэмдэг, Уламжлалт бус тэмдэг | |
Газарзүйн заалт | |
Гэрчлэх тэмдэг, Хамтын тэмдэг | |
Худалдааны нууц | |
Нууж жор, Нууцлалын гэрээ | |
1886 онд байгуулагдсан Утга зохиол болон урлагийн ажлыг хамгаалах тухай Бернийн конвенц нь олон улсын түвшинд зохиогчийн эрхийг хамгаалах эрх зүйн суурь үндсийг тавьж өгсөн байдаг. Тухайн цаг үед улс орнууд зохиогчийн эрхийг голдуу хоёр талын гэрээ байгуулан хамгаалдаг байжээ. Монгол Улсын хувьд 1993 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өөрсдийн Зохиогчийн эрхийн тухай хуулийг хамгийн анх баталж[1], улмаар Бернийн конвенцид 1997 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр нэгдэн орсон байна.[2]
Зохиогчийн эрх нь патентын эрхийн адил эрх эзэмшигчид хэд хэдэн онцгой эрхийг олгодог. Энэ онцгой эрх нь дийлэнх улс орнуудад зохиогчийн амьдралын туршид болон түүнийг нас барснаас хойш 50 жилийн туршид хүчин төгөлдөр үйлчилсээр байдаг. Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд[3] энэ зарчмын дагуу эрхийн хугацааг нас барснаас хойш 50 жилийн туршид үйлчилнэ гэж заажээ. Зохиогчийн эрх нь дотроо хоёр төрөлд хуваагддаг. Энэ нь ёсны эрх болон эдийн засгийн эрхийг хэлдэг. Тухайн хоёр төрлийн эрх нь цаашид задран хэд хэдэн үйл ажиллагааг хориглож, таслан зогсоох боломжийг олгодог. Тухайлбал зохиогчийн ёсны эрх (буюу эдийн бус баялгийн эрх) нь цаашид задран:
Харин эдийн засгийн эрх нь цаашид задран:
Шинэ бүтээл туурвисан зохиогч өөрийн эрхийг баталгаажуулахын тулд зохиогчийн эрхийг хариуцсан албан ёсны байгууллагад өөрийн бүтээлийг бүртгүүлэх ямар нэгэн шаардлага байхгүй. Гэхдээ хэрвээ тэр хүсвэл зохиогчийн эрхээ албан ёсоор тухайн байгууллагад бүртгүүлэн гэрчилгээ авах боломжтой. Монгол Улсын хэмжээнд Оюуны өмчийн газар нь энэ ажлыг хариуцан гэрчилгээ олгодог. Үүнээс гадна зохиогчийн эрх нь патентын адил нутаг дэвсгэрийн шинжтэй байдаг тул зарчмын хувьд Монгол Улсад туурвисан бүтээл зөвхөн Монгол Улсад л хүчинтэй байх ёстой. Гэтэл орчин цаг үед дэлхий ертөнц даяаршиж, интернет цахим орчинд хэрэглэгч бүр өөрийн дуртай мэдээллээ оруулж, түгээх боломжтой болсон учраас зохиогчийн эрхийг компьютерын эрин үед хамгаалах асуудал уран зохиолчид, уран бүтээлчид, бодлого боловсруулагчид болон бизнес эрхлэгчдэд томоохон хүндрэл учруулсаар байна. Дэлхийн улс орнууд оюуны хулгайтай тэмцэхээр янз бүрийн арга хэмжээ авч байгаа боловч уг асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй өнөөдрийг хүртэлх замыг туулжээ. Оюуны хулгайг мөн бүтээлийн хулгай гэж нэрлэдэг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.